СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Nyamaa-Odser

ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургуулийн харьяа Шим тэжээл судлалын төвөөс 2026.09.03–04-ний өдрүүдэд байгууллагын хэмжээнд ажилтнууд болон хоол үйлдвэрлэлийн ажилтнуудад зориулсан эрүүл мэнд, зөв зохистой хооллолт, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар дараах сэдвүүдийн хүрээнд мэдлэг, мэдээлэл, зөвлөмж өглөө. 

Нийт ажилтнуудад:

• “Зөв зохистой хооллолтын тухай ойлголт”

• “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх нь”

• “Хүнсний бүтээгдэхүүний шошго унших”

Тогооч, хоол үйлдвэрлэлийн ажилтнуудад:

• Хоол үйлдвэрлэл, технологийн карт боловсруулах

• Хоолны эрүүл ахуйн үндсэн шаардлага

• Хоол үйлдвэрлэлийн үндсэн зарчим

• Хоол хүнсний дулааны боловсруулалтын онцлог

• Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх талаар практик зөвлөмж

Энэхүү сургалт нь ажилтнуудын эрүүл зөв хооллолтын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зөв дадал хэвшүүлэхийн зэрэгцээ хоол үйлдвэрлэлийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөх зорилготой байлаа.

Эрүүл зөв хооллолт — эрүүл амьдралын үндэс.

Чанартай, аюулгүй хоол үйлдвэрлэл — эрүүл, аюулгүй орчны үндэс.

Сургалтад идэвхтэй хамрагдсан нийт ажилтнууд, тогооч нартаа баярлалаа.