ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн профессор багш нар хүнсний үйлдвэрүүд, аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагааг байнга өргөжүүлж ирсэн. Үүний нэг илрэл болох "Витамилк" компаний хүний нөөцийн албаны дарга Д.Болормаа, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г.Мөнхчимэг нарын хүсэлтээр уулзалт хийв. Уулзалтын үр дүнд тус хөтөлбөрөөр төгсөгчийг ажилд урих, суралцаж буй оюутнуудыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцуулах, дадлагажуулах, тус компаний ажилчдад зориулсан технологи, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, тус үйлдвэрийн лабораторит нэг өдрийн сургалтыг оюутнуудад явуулах зэргээр 2026-2027 онд хамтран ажиллах чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллахаар тохиров.
Мөн ХИТ-ийн багш нар "Тэсо" группын Айсмарк, Милко зэрэг компаний хүний нөөцийн мэргэжилтэн, технологич, үйлдвэрлэл эрхэлсэн захирал Ө.Одгэрэл нартай хүний нөөцийг чадавхижуулах хамтын ажиллагаа дэмжин ажиллахаар тохирсноос гадна тус компаний үйлдвэрлэл үйл ажиллагаатай танилцав.



Хүнсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
“MONT-AE” төслийн хүрээнд “Судалгаанаас хөгжилд: Файшин, технологи, боловсрол–үйлдвэрлэл” семинар, төгсөгчдийн уулзалт зохион байгуулагдлаа
ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР АЛТАНЦЭЦЭГ, АКАДЕМИЧ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ СЭРЭЭТЭРИЙН БАТМӨНХ НАРЫН ТУУРВИСАН “CLOTHING SYSTEMS ENGINEERING FOR COLD ENVIRONMENTS” МОНОГРАФИ НЭЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“АРЬС ШИР, НООС НООЛУУРАН ТҮҮХИЙ ЭДИЙН ЧАНАР, ҮНЭ ЦЭНИЙН СҮЛЖЭЭ, ИННОВАЦИ” эрдэм шинжилгээний онол, практикийн хурал зохион байгуулагдлаа.
Оюуны өмчийг эргэлтэнд оруулах, Энтрепренершипийг хичээлд шингээх арга зүйн сургалт зохион байгуулав.