Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны салбарт мэргэжилтэн бэлтгэдэг манай сургууль бакалавр, магистр, докторын зэргийн сургалт явуулахаас гадна салбарын боловсон хүчин болох инженер техникийн ажилтан, лабораторийн шинжээч, дизайнер, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинэ мэдээллээр хангах, мэдлэг түгээх, дадлагажуулах зорилгоор богино хугацааны зэргийн бус түр сургалт зохион байгуулдаг. Эдгээр сургалтыг цахим танхим хослуулан сургалтанд хамрагдах оролцогчдын нөхцөл боломжид тулгуурлан уян хатан нөхцөлтэйгээр зохион байгуулах боломжтой ба сургуулийн байранд болон ажил олгогч байгууллагын санаачлагаар ажлын байранд явуулж болно. Түр сургалтын зорилго, хугацаа, хуваарь болон холбогдох мэдээлэл авах боломжтой багш нарын мэдээллийг доорх хүснэгтээс харж болно.
| ХХҮДС-аас зохион байгуулдаг төлөвлөгөөт түр сургалтын мэдээлэл |
| Д/д | Сургалтын нэр | Сургалтын зорилго | Сургалтын төрөл (анхан, дунд, ахисан шат эсэх) | Сургалтын хэлбэр (цахим, танхим, хосолсон эсэх) | Үргэлжлэх хугацаа, цагаар | Сургалт явуулах хуваарь | Холбогдох утас |
| 1 | Микробиологийн лабораторийн шинжээчдийн сургалт | Микробиологийн лабораторийн орчин үеийн хурдавчилсан аргаар богино хугацаанд микроорганизмтай ажиллах, ялган дүйх, таних, шинж чанарыг судлах | Анхан, дунд шатны | Цахим, танхим хосолсон | 20 цаг | Жил бүрийн 1,9 дүгээр сард | С.Дэлгэрмаа /99753310/, Д.Соёл /80528348/ |
| 2 | Хүнсний үйлдвэрийн лабораторийн шинжээчдийн сургалт | Хүнсний бүтээгдэхүүнд хийгдэх химийн задлан шинжилгээ болон микробиологийн үзүүлэлтүүдийг стандарт арга аргачлалын дагуу орчин үеийн өндөр мэдрэмжит багаж тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэх, баримт бичиг хөтлөх дадал эзэмшүүлэх | Анхан, дунд шатны | Танхимын сургалт | 24 цаг | Жил бүрийн 1,9 дүгээр сард | С.Дэлгэрмаа /99753310/, Х.Мөнхзаяа /99101340/ |
| 3 | Хоол үйлдвэрлэлийн технологийн мэргэшүүлэх сургалт | Хоол үйлдвэрлэлийн салбарын ажилтан, тогооч, инженер, техникийн ажилтанд хоол үйлдвэрлэлийн цэс төлөвлөлт, технологи, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагын тухай мэдлэг, дадал олгох | Анхан, дунд шатны | Цахим, танхим хосолсон | 36 цаг | Жил бүрийн 1 дүгээр сард | С.Сэржмядаг /99000340/, Г.Долгорсүрэн /88008163/ |
| 4 | Пиво үйлдвэрлэлийн технологийн мэргэшүүлэх сургалт | Пиво үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийн шинж чанар, технологи ажиллагаа, горим, хяналт тавих зарчмын тухай анхан шатны онолын мэдлэг олгох | Анхан, дунд шатны | Танхимын сургалт | 32 цаг | Жил бүрийн 1 дүгээр сард | О.Гансайхан /99133209/ |
| 5 | Хүнс үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийн мэргэшүүлэх сургалт | Хүнсний салбараас бусад чиглэлийн бакалавр зэрэгтэй инженер, техникийн ажилтанд хүнс үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийн хийц, бүтэц, ажиллах зарчим, ашиглах нөхцлийн тухай мэдлэг олгох | Дунд шатны | Цахим, танхим хосолсон | 90 цаг | Жил бүрийн 1,9 дүгээр сард | Б.Солонго /90995015/, Ж.Балжинням /99882525/, Н.Чимэдрэгзэн /99156378/ |
| 6 | Текстилийн үйлдвэрлэлийн чанарын хяналтын болон тогтвортой хөгжлийн мэдлэг олгох сургалт | Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн инженер техникийн ажилтан, лабораторийн шинжээч, хүний нөөцийг чадавхижуулж мэдлэг, дадал, чадвар олгох. | Дунд болон ахисан шатны | Танхимын сургалт | 36 цаг | Жил бүрийн 10-11 сар болон 3-6 сарын хооронд | Д.Энхтуяа /99298837/ Р.Мядагмаа /99037112/ Д.Батбаяр /99655561/ |
| 7 | Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны сургалт | ХНХЯ-ны батлагдсан стандарт хөтөлбөрийн агуулгаар явуулах мэргэшүүлэх сургалт | Дунд шатны | Цахим- танхим хосолсон | 126 цаг | Жил бүрийн 9,11,3,5 саруудад | Л.Удвал /99026621/ |
| 8 | SHIMA SEIKI фирмийн сүлжих автомат машины SDS-ONE APEX 3-3 дизайны системийн сургалт | Сүлжмэлийн үйлдвэрлэлийн SHIMA SEIKI фирмийн сүлжих автомат машины удирдлагын SDS-ONE APEX 3-3 дизайны системийн програм хангамжийн мэдлэг, дадал олгох | Анхан шатны | Танхимын сургалт | Ажлын 10 хоног | Жил бүрийн 11,3,5 саруудад | Д.Энхтуяа /99298837/ |
| Дунд шатны | Танхимын сургалт | Ажлын 10 хоног | Жил бүрийн 10,4,6 саруудад | ||||
| Ахисан шатны 1-р түвшин | Танхимын сургалт | Ажлын 10 хоног | Жил бүрийн 11,3,5 саруудад | ||||
| Ахисан шатны 2-р түвшин | Танхимын сургалт | Ажлын 10 хоног | Жил бүрийн 10,4,6 саруудад | ||||
| Ахисан шатны 3-р түвшин | Танхимын сургалт | Ажлын 10 хоног | Жил бүрийн 11,3,5 саруудад | ||||
| Ахисан шатны 4-р түвшин | Танхимын сургалт | Ажлын 10 хоног | Жил бүрийн 10,4,6 саруудад | ||||
| 9 | Хувцасны зохион бүтээлтийн CAD системийн сургалт | Зохион бүтээлтийн CAD системийн програм хангамжийн мэдлэг, дадал олгох мэргэшүүлэх | Анхан шатны | Танхимын сургалт | 16 цаг | Жил бүрийн 10-11 сар болон 3-6 сарын хооронд | Д.Буяндэлгэр /99168340/, Р.Юмжирмаа /99298224/, Б.Дулмаа /96057293/ |
| Дунд шатны | Танхимын сургалт | 20 цаг | |||||
| Ахисан түвшний сургалт | Танхимын сургалт | 32 цаг | |||||
| 10 | Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хувцасны шинэ дизайн гаргах сургалт | Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой бүтээгдэхүүн бүтээх мэргэшүүлэх | Анхан шатын сургалт | Танхимын сургалт | 16 цаг | Жил бүрийн 10-11 сар болон 3-6 сарын хооронд | Б.Гэрэлмаа /80188006/, П.Болормаа /88063225/, Б.Дулмаа /99256221/, Л.Ишдорж /88810024/ |
| Дунд шатын сургалт | Танхимын сургалт | 20 цаг | |||||
| 11 | Элсэлтийн ур чадварын шалгалтад бэлтгэх сургалт | ШУТИС-ийн дизайны хөтөлбөрөөр суралцах сонирхолтой сурагчдад зориулсан элсэлтийн ур чадварын шалгалтад бэлтгэх бөгөөд суралцагчдын дүрслэх ур чадвар, сэтгэлгээ, бүтээлч байдлыг системтэйгээр хөгжүүлэх. | Анхан, дунд шатны | Цахим- танхим хосолсон | 32 цаг | Жил бүрийн 3,4,5,9,10,11 саруудад | М.Номин /95661414/ |
| 12 | Хувь хүний имидж бүрдүүлэлтийн сургалт | Хувь хүний өнгө, нүүр, биеийн галбир тодорхойлолт тохирох будалт, хувцаслалтыг оновчтой сонгох | Анхан шатны | Цахим- танхим хосолсон | 32 цаг | Жил бүрийн 3,9 саруудад | П.Болормаа /88063225/, Б.Гэрэлмаа /80188006/, Т.Баярмаа /99256221/ |
| 13 | Хувцас дизайны концепц, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн сургалт | Хувцас дизайны бүтээлч сэтгэлгээнд суурилан хувцас дизайны концепц боловсруулах, орчин үеийн загварын чиг хандлагад нийцсэн бүтээгдэхүүний загварыг хөгжүүлэх, коллекц, капсул загварууд боловсруулах. | Анхан, дунд шатны | Цахим- танхим хосолсон | 32 цаг | Жил бүрийн 3,9 саруудад | П.Болормаа /88063225/, Б.Гэрэлмаа /80188006/, Т.Баярмаа /99256221/ |
| 14 | Тогтвортой хувцас дизайн ба түүний хэрэглээ | Тогтвортой хувцас дизайн, Тойрог системийн ойлголтууд тэдгээрийн төрлүүдийг таниулах, ойлголт өгөх | Анхан шатны | Цахим- танхим хосолсон | 32 цаг | Жил бүрийн 3,9 саруудад | П.Болормаа /88063225/, Б.Гэрэлмаа /80188006/, Т.Баярмаа /99256221/ |
| 15 | Хувцасны брэнд хөгжүүлэлтийн сургалт | Хувцасны брэнд хөгжүүлэлтийн үндсэн ойлголт, брэнд бүтээх зарчим, концепц боловсруулалт, зорилтот хэрэглэгч тодорхойлох, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, брэндийн үнэ цэнийг хөгжүүлэх стратеги боловсруулах | Анхан шатны | Цахим- танхим хосолсон | 32 цаг | Жил бүрийн 3,9 саруудад | П.Болормаа /88063225/, Б.Гэрэлмаа /80188006/, Т.Баярмаа /99256221/ |
| 16 | Дижитал хувцас загварын эскиз, портфолио боловсруулалтын сургалт | Хувцасны дизайнд хэрэглэгддэг программыг ашиглан уран бүтээлчийн бүтээлийн танилцуулга боловсруулах | Анхан шатны | Цахим- танхим хосолсон | 32 цаг | Жил бүрийн 3,9 саруудад | П.Болормаа /88063225/, Б.Гэрэлмаа /80188006/, Т.Баярмаа /99256221/ |