ДИЗАЙН ТӨВ

                                                                                  ТӨВИЙН ЗОРИЛГО
Олон улсад өрсөлдөхүйц, орчин үеийн технологи, мэдлэг шингэсэн үндэсний инновац, дизайны бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, хөгжүүлэх, нутагшуулах, дамжуулах зорилготой сургалт, судалгааны төв юм. Түүнчлэн эрдэм шинжилгээ, туршилт судалгаа, сургалт, технологи зүгшрүүлэлтийн чиглэлээр шинжлэх ухаан, технологи, инновацын төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатайтоног төхөөрөмж бүхий лаборатори, урлангаар хангагдсан, бүтээлч үйл ажиллагааг дэмжсэн “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийн төвлөрөл байна.


 

                                                                   Төвийн үйл ажиллагааны чиглэл:
Төв нь дизайны салбарын мэргэжилтэн дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх, олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагаа явуулна. Үүнд:

  • Дизайн, график дизайн, дижитал медиа бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллана.
  • Дижитал хэлбэрээр эд зүйлсийг сэргээн засварлах, судлах, үүсмэл дизайны бүтээл туурвих, таниулах сурталчилна.
  • Төв нь бие даан гадаад дотоодын байгууллагуудтай хамтран олон улсын, улсын төсвийн бизнесийн байгууллагын санхүүжилттэй шинжлэх ухаан, технологи, инновацын судалгааны төсөл хэрэгжүүлэх, гэрээт ажил гүйцэтгэнэ.
  • Салбар дундын хамтын ажиллагааг /техник технологи, байгалийн шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэгийн салбар/ өргөжүүлж инновацын судалгаа хөгжүүлэлт /R&D/, технологи дамжуулалт, арилжааг эрчимжүүлэхэд хамтран ажиллана.
  • Дизайны салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх мэргэшүүлэх сургалт, зохион байгуулна.
  • Дизайны чиглэлийн эрдэмтэн багш, оюутан судлаачдын дунд семинар, эрдэм шинжилгээний хурал, уралдаан, тэмцээн зохион байгуулна.
  • ШУТИС-ийн ахисан түвшний болон бакалаврын хөтөлбөрөөр сургалт, дадлагын болон эрдэм шинжилгээний ажлыг дэмжин оролцож, өндөр чадвартай судлаач бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.