Эрдэм шинжилгээ, инновацын албаны чиг үүрэг
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн алсын хараа болох олон улсад нэр хүнд бүхий, судалгаанд сууриласан нээлттэй их сургууль болох чиглэлд
- Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, биотехнологи, шим судлалын шинжлэх ухааны салбарт судалгааны тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх, судалгааны хамтын ажиллагаа хангах
 - Улсын захиалгат болон олон улсын хамтарсан суурь судалгаа, технологийн, инновацын судалгаа хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хэрэгжиж буй төслийн үйл ажиллагааг хянах
 - Сургуулийн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах
 - Ном, үндсэн сурах бичгийн бодлогыг тодорхойлох, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,
 - Ахисан түвшний сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, мэдээллээр хангах
 - Төрийн болон бизнесийн байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгаа, гэрээт ажил хөгжүүлэлтийг эрчимжүүлэх, гэрээ байгуулах, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт
 - Гадаад хамтын ажиллагааг хариуцан ажиллах
 - Харьяа төвийн үйл ажиллагаа болон ажлын тайлан
 - Холбогдох дүрэм журам, эрхзүйг орчинг сайжруулах, шинэчлэх, боловсронгуй болгох чиглэлд оролцоог сайжруулах
 - Уламжлалт болон цаг үеийн Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн үйл ажиллагаатай холбогдох арга хэмжээг зохион байгуулах, санаачлах, хамтран ажиллах