ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургуулийн Эрдэм шинжилгээний албанаас 2026.10.28 өдөр Хичээлийн 8 дугаар байрны 6 давхарт тус сургуулийн профессор багш нарт энтрепренершип сэтгэлгээ, инновац бүтээх чадвар, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд дараах үндсэн сэдвүүдээр мэдлэг, мэдээлэл өгч, арга зүйн зөвлөгөө, практик чиглүүлэг хүргэв. Үүнд:
1. Энтрепренершипийг сургалтын хөтөлбөрт шингээх арга зүй
Төсөлд суурилсан сургалтын арга зүйг ашиглан оюутнуудад асуудлыг тодорхойлох, шинэ санаа боловсруулах, бизнесийн боломжийг үнэлэх, санаагаа бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх ур чадвар эзэмшүүлэх арга замыг танилцууллаа.
2. Менторинг ба коучинг
Оюутны стартап багийг чиглүүлэх, зөвлөн туслах, багийн гишүүдийн оролцоо, манлайлал, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд менторинг болон коучингийн арга барилыг хэрхэн ашиглах талаар сургалт явууллаа.
3. Оюуны өмчийн хамгаалалт ба эрх зүйн зохицуулалт
Инновацын санаа, шинэ бүтээл, судалгааны үр дүнг оюуны өмчийн эрхээр хамгаалах, патент болон ашигтай загварын мэдүүлэг боловсруулах, лицензийн гэрээ байгуулахтай холбоотой үндсэн ойлголт, мэдлэгийг хүргэлээ.
4. Судалгааны үр дүнг арилжаалах, технологи шилжүүлэлт
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, технологи шилжүүлэлтийн үйл явц, судалгааны бүтээлийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх боломж, арга замыг танилцууллаа.
Энэхүү сургалт нь их сургуулийн сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагааг бизнес, үйлдвэрлэлтэй уялдуулах, оюутан, залуу судлаачдын шинэ санаачилгыг дэмжих, стартап багийг хөгжүүлэх, судалгааны үр дүнг бодит хэрэглээ, эдийн засгийн эргэлтэд оруулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Цаашид энтрепренершип боловсролыг сургалтын үйл ажиллагаанд үе шаттай нэвтрүүлж, оюутан, судлаачдын инновацын санааг бодит төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах юм.




Хүнсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
“MONT-AE” төслийн хүрээнд “Судалгаанаас хөгжилд: Файшин, технологи, боловсрол–үйлдвэрлэл” семинар, төгсөгчдийн уулзалт зохион байгуулагдлаа
ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР АЛТАНЦЭЦЭГ, АКАДЕМИЧ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ СЭРЭЭТЭРИЙН БАТМӨНХ НАРЫН ТУУРВИСАН “CLOTHING SYSTEMS ENGINEERING FOR COLD ENVIRONMENTS” МОНОГРАФИ НЭЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“АРЬС ШИР, НООС НООЛУУРАН ТҮҮХИЙ ЭДИЙН ЧАНАР, ҮНЭ ЦЭНИЙН СҮЛЖЭЭ, ИННОВАЦИ” эрдэм шинжилгээний онол, практикийн хурал зохион байгуулагдлаа.
Оюуны өмчийг эргэлтэнд оруулах, Энтрепренершипийг хичээлд шингээх арга зүйн сургалт зохион байгуулав.