2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны Сургуулийн Биотехнологи, шим судлалын тэнхимийн D072103 “Хүнсний чанар, аюулгүй байдал” (ХЧАБ) бакалаврын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ахиц дэвшлийн үнэлгээний комисс ажиллав.
ХЧАБ хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламжийн чиглэлийн мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2023/07–16 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн бөгөөд тус тогтоолын хавсралтад 5 шалгуурын хүрээнд нийт 14 зөвлөмжийг өгсөн болно.
2025.12.05-ны өдөр ажилласан комисс нь:
Комиссын үнэлгээгээр:
Мөн өмнөх магадлангийн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг нэг бүрчлэн тайлагнасан “Ахиц дэвшлийн тайлан”-г хөтөлбөр хариуцсан профессор Б.Майзул, дэд профессор Х.Мөнхзаяа, ахлах багш Г.Мөнхцацрал нар боловсруулж, ахлах багш Н.Сугар, сургалтын мастер Б.Лхагвасүрэн, С.Оюунтуяа нар үйл ажиллагаанд дэмжин оролцсон тул талархал илэрхийлье.



ҮР ДҮН: Хөтөлбөрийн чанарын тасралтгүй сайжруулалтын тогтолцоо хэрэгжиж байгааг нотолж, цаашдын хөгжлийн зорилт, сайжруулалтын чиглэлийг тодорхойлох чухал алхам боллоо.
БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ХҮНС, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXV ИХ ЧУУЛГАН” -д амжилттай оролцлоо.
НҮБ-аас зохион байгуулсан “Next Gen BHR” Хакатон “Хүний эрх ба байгаль орчны хариуцлагыг бэхжүүлэх залуучуудын инноваци” сэдэвт хуралд амжилттай оролцлоо
ХҮТИТ-ийн ХМҮТ хөтөлбөрийн 2 ба 3-р курсын оюутнууд сав баглаа боодлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
ХХҮДС-ийн ахисан түвшний оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
ХХҮДС-ийн бакалаврын оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө