Өвөр Монголын Их Сургуулийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D) Шаравын Өлзийбаярт ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олгох ёслолын ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр боллоо.
Профессор Ш.Өлзийбаяр нь 2008 оноос хойш ШУТИС-тай хамтран ажиллаж, Монгол урлагийн өвийг хамгаалах, багш, судлаачдыг сургаж дадлагажуулах, олон улсад Монголын соёлыг таниулан сурталчлах үйлсэд бодит хувь нэмэр оруулсан билээ. Түүний удирдлага дор “Монгол үндэстний хувцасны соёл”, “Монгол адууны соёл” зэрэг олон эрдэм шинжилгээний хамтарсан төслүүд амжилттай хэрэгжжээ.
Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн удирдлагууд болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцож, ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол хүртсэн Шаравын Өлзийбаярт баяр хүргэж, түүний хоёр улсын боловсрол, соёл, урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны гүүр болж байгаад талархал илэрхийлэв.
ШУТИС-ийн "Хүндэт профессор" Ш.Өлзийбаяр хэлсэн үгэндээ энэхүү нэр хүндтэй цолыг хүлээн авч байгаад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,ШУТИС-ийн “Соёлын сар” аяны хүрээнд ХХҮДС-ийн Дизайны тэнхимийн, График дизайны D-Art клубийн "Монгол бахархал” сэдэвт постер дизайны уралдаан зохион байгууллаа
ШУТИС ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ХҮҮТ хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС-ийн оюутны 3 дотуур байранд хийсэн өглөөний хоолны сургалтын тайлан
ШУТИС-ийн ХҮНДЭТ ПРОФЕССОР цол олголоо
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2025
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2025” дөрвөн төрөлт тэмцээн