ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Nyamaa-Odser

Дээд боловсролын шинэчлэл төсөл (MJEED)-ийн J24A15 “Монголын уламжлалт зарим хүнсний бүтээгдэхүүний хатаах аргын харьцуулсан судалгаа” дэд төслийн хүрээнд  ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын нэр хүндтэй их сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдаад ирлээ.

Япон улсын Үцүномияа их сургуулийн Хүнсний инженерчлэлийн лабораторид профессор Масацугу Тамура, профессор Такахиро Сайто нарын удирдлага дор ХХҮДС-ийн Биотехнологи, шим судлалын тэнхим (БШСТ)-ийн ахлах багш Н.Сугар, Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Б.Солонго, сургалтын мастер Л.Энхцэцэг нар 2026 оны 04 сарын 26-наас эхлэн 21-28 хоногийн хугацаанд ажиллав.

Тус сургалтын хүрээнд манай багш, судлаачид импортын болон Монгол оронд тариалсан гурвалжин тарианы дээжийн зарим физик-химийн шинж чанарыг харьцуулан судлах туршилт, шинжилгээг амжилттай гүйцэтгэлээ.

Мөн төслийн хүрээнд Япон улсын Цукубагийн их сургуульд профессор Ютака Китамурагийн лабораторид судалгааны багийн ахлагч Г.Солонго, БШСТ-ийн профессор Б.Майзул, сургалтын мастер Б.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг 2026 оны 04 сарын 18-наас 07 сарын 05 хооронд ажиллалаа.

Тус баг “Хадгалалт даах, тээвэрлэхэд хялбар хатаасан махан бүтээгдэхүүн сэдэвт хамтарсан судалгааг амжилттай гүйцэтгэхийн зэрэгцээ судалгааны ажлын үр дүнг болон цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

Хамтарсан судалгааны хүрээнд гарган авсан дээжүүдийн физик-химийн үзүүлэлтийг тодорхойлох болон баталгаажуулах шинжилгээнүүд одоо Монгол дахь лабораториудад үргэлжлэн хийгдэж байна.

Судалгааны багийнхан эдгээр туршилтын үр дүнгээр дотоодын болон олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхээр зорин ажиллаж байна.