2025 оны 10 сарын 31-ний өдөр ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургуулийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Э.Энхцэцэг, багш Ц.Минжмаа нар Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 1-р дунд сургуулийн 8–9-р ангийн сурагчдын хүсэлтээр “Тараг бүрэх технологи”-ийн туршилтад суурилсан сургалт зохион байгууллаа.
Тус сургалт нь сурагчдын “Монгол уламжлалт хүнсийг англи хэлээр танилцуулах видео бэлтгэн, ХБНГУ-д зохион байгуулагдах тэмцээнд оролцож, Монгол хүнсний соёлыг олон улсад сурталчлах” санаачилгын хүрээнд хийгдсэн юм.
Сургалтын үеэр сурагчид исэг цагаан идээ бэлтгэх үндсэн зарчим, эрүүл ахуйн шаардлагатай танилцаж, 3 хувилбараар тараг бүрэх туршилтыг багш нарын заавраар амжилттай гүйцэтгэлээ.



ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXV ИХ ЧУУЛГАН” -д амжилттай оролцлоо.
НҮБ-аас зохион байгуулсан “Next Gen BHR” Хакатон “Хүний эрх ба байгаль орчны хариуцлагыг бэхжүүлэх залуучуудын инноваци” сэдэвт хуралд амжилттай оролцлоо
ХҮТИТ-ийн ХМҮТ хөтөлбөрийн 2 ба 3-р курсын оюутнууд сав баглаа боодлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
ХХҮДС-ийн ахисан түвшний оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
ХХҮДС-ийн бакалаврын оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө