“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны Сургууль хамтран Хүнсний чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдад зориулсан чадавхжуулах сургалтыг 9-р сарын 25-нд амжилттай зохион байгууллаа.
ШУТИС-ийн ХХҮДС-ийн ХИТ-ийн эрхлэгч Э.Энхцэцэг "Сүү бэлтгэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт", БШСТ-ийн профессор М.Пүрэвжав “Зохистой хооллолт, хоол зүй шим судлал” сэдвээр сургалт орсон юм. Сургалтад 21 аймаг болон нийслэлээс төлөөлөл оролцож богино хугацаанд олон талын шинэ мэдээлэлтэй танилцан, орон нутагтаа хэрэгжүүлэх арга зүй, туршлага эзэмшсэн юм.




“ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙ БА ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
MNS ISO/IEC 17025:2018 Сургалт зохион байгууллаа
ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАВ.
АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БШСТ-ийн оюутнууд мэргэжлийн ном, судалгааны бүтээлийн сангийн ангилан ялгалт, цэгцлэлийн ажилд оролцлоо.