ШУТИС-ийн ХХҮДС-ийн Биотехнологи, шим судлалын тэнхимээс 2025 оны 05 сарын 17- ны өдөр “Чанарын Менежментийн Тогтолцоо ISO9001:2015-г хэрэгжүүлэх нь” сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Хүнс, Хөдөө аж ахуйн төсөл судалгааны байгууллага ТББ үүсгэн байгуулагч, захирал Т.Бадамхатан урилгаар оролцож, удирдан явууллаа.

Ту сургалтанд "Хүнсний чанар, аюулгүй байдал" хөтөлбөрийн 3 болон 4-р курс, "Биотехнологи" хөтөлбөрийн 3-р курсын нийт 27 оюутан хамрагдлаа.
Сургалтын үеэр оюутнуудыг багаар кейс дээр ажиллуулж, сургалтын төгсгөлд сургалтаар олж авсан мэдлэгийг дүгнэлт тайлбар хийлгэсэн нь оюутнуудад онолын мэдлэгийг практикт хэрэглэх дадал боллоо. Сургалтанд хамрагдсан оюутнуудад сертификат олгов.
Хамтран ажилласан магистр оюутан Э.Уранчимэгт талархал илэрхийлье.

ҮР ДҮН: Оюутнуудыг мэргэшүүлэх сургалтанд хамруулснаар төгсөөд ажлын байран дээр тавигдах шаардлагыг хангах боломжтой болгож, цаашид мэргэжлээрээ ажиллахад давуу талтай болгов.
ХҮНС, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМ
“ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙ БА ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
MNS ISO/IEC 17025:2018 Сургалт зохион байгууллаа
ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАВ.
АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БШСТ-ийн оюутнууд мэргэжлийн ном, судалгааны бүтээлийн сангийн ангилан ялгалт, цэгцлэлийн ажилд оролцлоо.