“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2025” ХУВЦАС ЗАГВАРЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Nyamaa-Odser

“Оюутан цагийн шилдэг бүтээл-Орчлонд танигдах монгол бренд” уриатайгаар жил бүр явагддаг хувцас загварын уралдаан маань 16 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн  “Урлахуйн ертөнц - 2025” хувцас загварын уралдаан нь ШУТИС-ийн Хүнс Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны сургуулийн Хувцасны дизайн, Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт, Нэхмэлийн үйлдвэрийн технологи хөтөлбөрийн  оюутнуудаас гадна зочин сургуулиуд болох СУИС-ийн Дүрслэх Урлагийн Академи, МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн Сургууль, СИТИ ИХ Сургууль, Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн Инженер Дизайн, Технологийн сургуулийн  оюутнууд бүтээлээрээ оролцлоо.

Шүүгчээр

  • Б. Сувд-“Монгол костюмс” ХХК-ийн захирал МУСГЗ, МУ Соёлын элч, Загвар зохион бүтээгч, доктор (Ph.D)
  • Д.Ариунхүү-Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн холбооны зөвлөх, Арьс ширэн эдлэлийн дизайнер, магистр
  • О.Цэнгэл –“Говь” ХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын Дизайны хэлтсийн дарга, дизайнер.
  • А. Номин-“Торго” салоны дизайнер
  • Д.Мөнхсүлд -HERUB entertaiment үүсгэн байгуулагч, CEO, продюсер (CEO) нар ажиллаа.

              

                                            “Урлахуйн ертөнц - 2025” хувцас загварын уралдааны шүүгчид

Ивээн тэтгэгч байгууллагаар     

      - "Монголын ноос ноолуурын холбоо" 

      - ШУТИС-Хувцас Судлалын төв 

  “УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2025” хувцас загварын уралдааны шилдэг бүтээлийн эздээр

1. Ирээдүйн үндэсний брэнд загвар: ШУТИС, ХХҮДС-ийн Хувцас дизайны 4-р курсын оюутан С.Дариймаа

2. Шилдэг цогц (ансамбль) загвар: ОУУБИС, ИДТС-ийн Хувцас дизайны 2-р курсын "Flora via" хамтлаг

3. Уран сэтгэмжийн шилдэг загвар: ШУТИС, ХХҮДС-ийн Хувцас дизайны 4-р курсын оюутан Х.Халиунаа

4. Материалын дизйны шинэлэг шийдэлтэй Sustainable загвар: ШУТИС хувцас дизайны 4-р курсын оюутан Б.Энхзаяа

5. Шилдэг зураг авалттай загвар: ШУТИС, ХХҮДС-ийн Хувцас дизайны 4-р курсын оюутан Б.Оюунсувд

6. Шилдэг оюутан-загвар өмсөч эрэгтэй: ШУТИС, ХХҮДС-ийн Үйлдвэрлэлийн дизайны 4-р курсын оюутан Д.Энхзориг

7. Шилдэг оюутан-загвар өмсөч эмэгтэй: ШУТИС, МХТС-ийн Мэдээллийн технологийн 4-р курсын оюутан Э.Болор нар тодорлоо.

Ивээн тэтгэгч байгууллага "Монголын ноос ноолуурын холбоо" дараах оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

- СУИС Дүрслэх урлагийн академи хувцас дизайны 4-р курсын оюутан А.Баярцэцэг

- Сити Их Сургууль хувцас дизайны 2-р курсын "Нэгдэл" хамтлаг

- ОУУБИС-ИДТС хувцас дизайны 3-р курсын "225" хамтлаг

- ШУТИС-ХХҮДС хувцас дизайны 4-р курсын оюутан О.Мягмаржаргал

- МУБИС-ДУТС хувцас дизайны 4-р курсын оюутан Б.Чинхүү нар тус тус шагнагдлаа.

   

 

 

     

Уралдааныг зохион байгуулсан Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны Сургуулийн Дизайны тэнхим, Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн тэнхимийн багш нар, болон “INSPIRATION” хувцас загварын клуб, загвар өмсөгч оюутнууддаа сургуулийн захиргаа, оюутан залуусынхаа нэрийн өмнөөс талархалаа илэрхийлье.