ШУТИС ХХҮДС – ийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний
технологи мэргэжлийн хөтөлбөрийн оюутнуудын онолын мэдлэгийг ур чадвар болгох,
бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой мэргэжлийн “Cook show 2025” тэмцээн энэ
жилд 31 дахь удаагаа 2025 оны 04-р сарын 12-нд зохион байгуулагдлаа.
Энэхүү оюутнуудын мэргэжлийн тэмцээнийг ХҮҮТ мэргэжлийн 3-р курын Оюутнууд,
багш С.Сэржмядаг, Г.Долгорсүрэн нарын хамт удирдан зохион байгууллаа.
Нийт 1-5 -р курсийн 43 оюутан 5 баг тус бүрт хувиарлагдан баг бүрдүүлж, амжилттай
оролцлоо.
2024-2025 оны хичээлийн жилийн 31 дэх удаагийн “Cook show 2025” тэмцээний онцлог
нь баг тус бүрийн зөвлөхөөр мэргэжлээрээ ажиллаж байгаа технологич, ахлах тогооч нар
ажиллахаас гадна уг тэмцээнийг ивээн тэтгэж HOTELIER ПОДКАСТ, PRIMEAT БРЭНД,
НУУЦ ТОВЧОО ЖУУЛЧНЫ БААЗ, КОМБУЧА МОНГОЛИА, мөн жил бүр хамтран
оюутнуудыг урамшуулан дадлагын баазаар ханган ажилладаг НАЗА ГРҮПП-ын Бродвэй
ресторан зэрэг байгууллагууд оролцсоноороо өргөн цар хүрээтэй явагдаж өндөрлөлөө.
ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ:
- “Монгол хоолны төрөл”-д “Угсаатны хоол” сэдвийн хүрээнд нэг төрлийн үндсэн
хоолыг тодорхой өртөгт багтаан төлөвлөснөөрөө онцлогтой. Ястан угсаатны хоол,
хүнс нь эртнээс өвлөгдөн ирсэн боловч орчин цагийн нийгэм, амьдралын хэв
маягийн өөрчлөлттэй холбоотойгоор мартагдах хандлагад үндэслэн уламжлалт
хүнсний хэрэглээ, хоол хийх арга, технологи буурсаар байгаад үндэслэв.
- “Ур чадвар” хоолны төрөлд хар хайрцагт өгөгдсөн хүнсний түүхий эдийг ашиглан
технологийн дагуу боловсруулалтанд оруулж “Үндсэн хоол”-ыг хийж тайлбарлана.
- “Амтлаг хоол”-ны төрөлд эх орны хөрсөнд ургасан жимс жимсгэнэ ашиглана.
- “Ширээ засалт”-ийн сэдэв нь “Хосын ширээ засалт”-ын төрөлд хоолны цэсний
дагуу багууд нэмэлтээр багаж хэрэгслийг тооцож авчирсан байдлаар уг тэмцээний
номинацуудыг зохион байгууллаа.
ШАГНАЛ: Багуудаас тэмцээний нийлбэр оноогоор:
1– р байрын “М-Агро ХХК Primeat”-ын нэрэмжит мөнгөн шагнал, шилжин явах цомыг 3-р
курсын оюутан Ц.Авирмэд ахлагчтай “5-р” баг
2 -р байрын “Нууц Товчоо ХХК”-ийн нэрэмжит шагналыг 3-р курсын оюутан Б.
Жаргалмаа ахлагчтай “2-р” баг
3 -р байрын шагналыг 3-р курсын оюутан Э. Баярмагнай ахлагчтай “4-р” баг тус тус эзэлж
шалгарсан билээ.
Номинацийн төрөлд:
Монгол хоол – “Угсаатны хоол” МУ-ын Гавьяат багш, Доктор (Ph.D), Дэд Проф.
Г.Энхтайван багшийн нэрэмжит шагналыг 5-р багийн Ц.Авирмэд, Ө.Тэмүүлэн нар,
Ур чадвар-“Хар хайрцаг” МУ-ын Зөвлөх инженер, Дэд Проф.Ц.Одбаяр багшийн
нэрэмжит шагналыг 2-р багийн М.Ган-Эрдэнэ, Г.Эрхэмбилэг нар,
Амтлаг хоол – ХХҮДС -ийн багш Доктор (Ph.D),Дэд Проф. С.Сэржмядаг багшийн
нэрэмжит шагналыг 5-р багийн Г.Номиндарь, Т.Үжин
Ширээ засалт – “Хосын ширээ засалт”: МУ-ын Зөвлөх инженер Д.Цэцэгмаа багшийн
нэрэмжит шагналыг М.Сумъяабазар, Ч.Оюунхүү нар тус тус мэдлэг оюун, ур чадвараараа
номинацийн шагналыг хүртлээ.
Тайлан нгэтгэсэн: Зохион байгуулагч багийн гишүүн Б.Энхжин
Зөвлөх багш: С.Сэржмядаг
ШУТИС ХХҮДС – ийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн Оюутнуудын зохион байгуулсан “COOK SHOW-2025” ур чадварын тэмцээн
COOK SHOW-2025 тэмцээний удирдамж
COOK SHOW-2025 тэмцээний удирдамж
2025 оны ЭШ-д бэлтгэх үнэ төлбөргүй Физикийн хичээлийн цахим сургалтын хуваарь
"ОРГАНИКИЙН НЭГ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ