“Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” хөтөлбөрөөр суралцагч оюутнуудыг танилцуулах, мэдлэг туршлагаа хуваалцах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр Хувцас инженерчлэл өдөрлөг уламжлал болон зохион байгуулагддаг. Энэ жилийн "Хувцас инженерчлэл-2024" өдөрлөг нь 2024 оны 11 сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгт “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” хөтөлбөрөөр суралцагч нийт оюутнууд болон багш нар урилгаар "Говь"ХК-ны дизайны хэлтсийн дизайнерууд оролцлоо. Өдөрлөгийн үеэр байгальд ээлтэй хувцас зохион бүтээх тэмцээн зохион байгуулагдаж "Улаан малгайт" багийн загвар түрүүллээ.





“Хүний нөөцийн хөгжил” сургалт, хэлэлцүүлэгт ХХҮДС-ийн төлөөлөл амжилттай оролцлоо
“Хиймэл оюуныг ашиглан сургалтын бүтээмжийг сайжруулах” сургалт зохион байгуулагдлаа.
“Чингис шар айраг” компаний ажилчдад түр сургалт зохион байгуулав.
Европын холбооны санхүүжилттэй ERASMUS Mobility+ хөтөлбөрийн хүрээнд багшийг чадавхжуулах, багш солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
Европын холбооны санхүүжилттэй ERASMUS+ Дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх “NUTRIHubs4NCDs” төсөл хэрэгжиж эхэллээ