Монгол улсад 22 жил тасралтгүй ажилласан ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн харьяа Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төвийн зөвлөх багш Ким Сонми Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртэж 2024 оны 6 сарын 24-ны өдөр Төрийн ордноос ёслол төгөлдөр гардаж авлаа.

Ким Сонми нь 2000 оноос “Сү-Янг” нийтийн хоол үйлдвэрлэлийн компанид ажиллаж байхдаа тус компанийн шугамаар Монгол улсад сайн дурын ажилтнаар томилогдон анх ажиллаж, 2003 оноос ШУТИС-ийн харьяа Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төвийн ахлах судлаач, 2006-2009 он хүртэл тус төвийн захирал, 2009 оноос одоог хүртэл зөвлөхөөр ажиллаж байна. Монгол улсад нийт 22 жил тасралтгүй ажиллаж байгаа ба түүний манай оронд оруулсан хувь нэмэр туйлын их билээ. Тэрээр 2006 оноос “WITH” ТББ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр давхар ажиллаж манай улсад хоолзүйн салбарыг хөгжүүлэхэд олон чиглэлт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн юм. Үүнд:
Түүний хийсэн ажлыг Монгол улсын төр засаг өндрөөр үнэлж, Боловсролын яамны жуух бичиг, Боловсролын тэргүүний ажилтан, Монгол улсад Худалдаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медалиар тус тус шагнаж урамшуулсан байна. Тэрээр ШУТИС-ийн Шим тэжээл судлалын төвд Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын эрүүл энх сурч хүмүүжих орчныг бий болгох, хоолзүйн, шим судлалын боловсон хүчнийг дадлагажуулан бэлтгэх ажлыг 2000 оноос хорь гаруй жил тасралтгүй зохион байгуулж, Монгол улсын сургуулийн болон эмнэлгийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн менежментийг сайжруулах олон чиглэлд нийт 31.0 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилттэй төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, нутагшуулаад байгаа юм.

D’Art "ШИЛДЭГ КЛУБ" –ээр шалгарлаа
“Арга билэг” клубын зохион байгуулсан “БИД ХҮНСНИЙ ЭМЧ” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ХХҮДС-ИЙН БШС ТЭНХИМИЙН “ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ”БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АХИЦ ДЭВШЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,ШУТИС-ийн “Соёлын сар” аяны хүрээнд ХХҮДС-ийн Дизайны тэнхимийн, График дизайны D-Art клубийн "Монгол бахархал” сэдэвт постер дизайны уралдаан зохион байгууллаа
ШУТИС ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ХҮҮТ хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС-ийн оюутны 3 дотуур байранд хийсэн өглөөний хоолны сургалтын тайлан