ШУТИС-ийн урилгаар Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбарт ОХУ-ын Дорнод Сибирийн Технологийн их сургуулийн Хүнсний инженерчлэл, биотехнологийн сургуулийн захирал Щёкотова Анна Владимировна болон багш Аюшеева Раджана Баировна нар 2023 оны 11-р сарын 14-өөс 22-ны хооронд туршлага судлах, хамтын ажиллагааны санал солилцох зорилгоор ирж ажилласан болно. Энэ хугацаанд тус салбарын хамт олон зочин багш нарыг хүлээн авч, сургуулийн лабораториудтай танилцуулж, хамтран бичил биетний өсгөвөр ашиглан туршилт явуулж, санал солилцлоо.
|
|
|
|
|
|
|
|
|
Үүнээс гадна зочдыг Монголын соёлын өвтэй танилцуулж, Чингис хааны музей, УДБЭТ-т “Чингис хаан” дуурь үзүүлж сонирхууллаа. Хүнсний мэргэжлийн профессор, багш, оюутнуудад зориулж Биотехнологи, шим тэжээлийн салбараас профессорын семинар зохион байгуулж, “Их сургуулийн судалгаа, хамтын ажиллагаа” сэдвээр захирал Щекотова Анна Владимировна илтгэл тавьж, профессор багш нар сонирхсон асуултандаа хариулт авч, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXV ИХ ЧУУЛГАН” -д амжилттай оролцлоо.
НҮБ-аас зохион байгуулсан “Next Gen BHR” Хакатон “Хүний эрх ба байгаль орчны хариуцлагыг бэхжүүлэх залуучуудын инноваци” сэдэвт хуралд амжилттай оролцлоо
ХҮТИТ-ийн ХМҮТ хөтөлбөрийн 2 ба 3-р курсын оюутнууд сав баглаа боодлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
ХХҮДС-ийн ахисан түвшний оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
ХХҮДС-ийн бакалаврын оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө