Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын 59-р сургуулийн 11-р ангийн 14 сурагч, Биологийн багш Баярмаагийн хамт ШУТИС-ийн ҮТС-д хүрэлцэн ирж, мэргэжил сурталчилах ажлын хүрээнд ШУТИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Багш, сурагчдад ҮТС-ийн Молекул-биологийн лаборатори /Т-504/, Хүнс судлалын төв /8-р байр/, ШУТИС-ийн музей, Эрдэс баялгийн музей зэргийг үзэж сонирхлоо. Сурагчдын сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулт өгч, лабораториудын үйл ажиллагаа, хийгдэж буй туршилт судалгаа, бакалаврын хөтөлбөрийн танилцуулга зэргийн талаар мэдээлэл өглөө. Уг ажилд идэвхтэй оролцсон ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын профессор С.Дэлгэрмаа, дэд профессор Х.Мөнхзаяа, сургалтын мастер Ж.Бадамцэцэг, Арга билиг оюутны клубын гишүүн Э.Чингүүн нарт талархал илэрхийлье.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 59-р дунд сургуулийн багш, сурагчдын төлөөлөл
/Хан-Уул дүүрэг, Өлзийт хороолол/
ҮР ДҮН: Элсэлтийн үйл ажиллагааны хүрээнд сурагчдад ШУТИС, ҮТС-ийн бэлтгэдэг бакалаврын хөтөлбөр, мэргэжлүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, сургуулиа сурталчилсан болно.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXV ИХ ЧУУЛГАН” -д амжилттай оролцлоо.
НҮБ-аас зохион байгуулсан “Next Gen BHR” Хакатон “Хүний эрх ба байгаль орчны хариуцлагыг бэхжүүлэх залуучуудын инноваци” сэдэвт хуралд амжилттай оролцлоо
ХҮТИТ-ийн ХМҮТ хөтөлбөрийн 2 ба 3-р курсын оюутнууд сав баглаа боодлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
ХХҮДС-ийн ахисан түвшний оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
ХХҮДС-ийн бакалаврын оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө