“Хүнс, хөдөө аж ахуйн баялаг бүтээгчдийн зөвлөлгөө” Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд баялаг бүтээгчдийн санал бодлыг нь сонсон, цаашдын бодлого, шийдвэртээ нарийвчлан тусгах зорилготой 2023 оны 03-р сарын 03-нд Төрийн ордонд зохион байгуулагдсан бөгөөд ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас Биотехнологи, Хүнсний микробиологи мэргэжлээр суралцаж буй 1-2 дугаар дамжааны нийт 25, Хүнсний чанар, аюулгүй байдал мэргэжлийн 3-4-р дамжааны 20, нийт 45 оюутныг оролцуулсан болно. Энэхүү зөвлөлгөөнд оюутнуудаа хариуцаж тус салбарын багш Д.Соёл, С.Энх-Ундраа сургалтын мастер Ж.Бадамцэцэг, Б.Лхагвасүрэн нар оролцов. Уг зөвлөлгөөнд IB, Арга Билиг клубын оюутнууд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшлийн оролцоо ямар байх талаар хэлэлцүүлэгт оролцлоо.


Зөвлөлгөөнд оролцсон IB, Арга Билиг клубын гишүүдийн төлөөлөл
Мэдээ бэлтгэсэн: БШТС-ын профессор С.Дэлгэрмаа
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXV ИХ ЧУУЛГАН” -д амжилттай оролцлоо.
НҮБ-аас зохион байгуулсан “Next Gen BHR” Хакатон “Хүний эрх ба байгаль орчны хариуцлагыг бэхжүүлэх залуучуудын инноваци” сэдэвт хуралд амжилттай оролцлоо
ХҮТИТ-ийн ХМҮТ хөтөлбөрийн 2 ба 3-р курсын оюутнууд сав баглаа боодлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
ХХҮДС-ийн ахисан түвшний оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө
ХХҮДС-ийн бакалаврын оюутнуудын “Эрдэм шинжилгээний бага хурал - 2026” амжилттай болж өндөрлөлөө