Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хүрээнд хоолзүйч, тогооч нарыг чадавхжуулах цахим болон танхим хосолсон сургалтыг Биотехнологи, шим тэжээлийн салбараас 2023 оны 1-р сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад төслийн зорилтот дүүрэг, аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн нийт 140 гаруй хоолзүйч, тогооч нар хамрагдаж хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, зохистой дадал нэвтрүүлэх боломж, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, тусгай хэрэгцээт хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг төлөвлөх сэдвүүдээр суралцав.

Мөн нийслэлийн 15 сургуулийн 30 тогооч, хоолзүйчид тусгай хэрэгцээт хүүхдийн өдрийн хоолны иж бүрдэл хоол хийх дадлага хичээлд хамрагдав. Дадлага хичээлээр махан шанзыг овьёос, гурвалжин будаагаар баяжуулах, алмондны гурилан жигнэмэг, аарц-бурамны шанзтай боов, хүрэн манжин, луувангийн шүүс бэлтгэх технологи ажиллагааг сурахын зэрэгцээ тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан хоолны түүхий эдийн онцлог, хүнсийг орлуулан хэрэглэх мэдлэг чадварыг эзэмшсэн болно.

Тус төслийн хүрээнд Хоолзүй, шим судлалын хавсарга хөтөлбөрт суралцаж буй 36 оюутанд сургалтын тэтгэлэг олгох бөгөөд 27 оюутан сурч байна.
Биотехнологи, шим тэжээлийн салбар
D’Art "ШИЛДЭГ КЛУБ" –ээр шалгарлаа
“Арга билэг” клубын зохион байгуулсан “БИД ХҮНСНИЙ ЭМЧ” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ХХҮДС-ИЙН БШС ТЭНХИМИЙН “ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ”БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АХИЦ ДЭВШЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,ШУТИС-ийн “Соёлын сар” аяны хүрээнд ХХҮДС-ийн Дизайны тэнхимийн, График дизайны D-Art клубийн "Монгол бахархал” сэдэвт постер дизайны уралдаан зохион байгууллаа
ШУТИС ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ХҮҮТ хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС-ийн оюутны 3 дотуур байранд хийсэн өглөөний хоолны сургалтын тайлан