ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн харьяа Шим Тэжээл Судлалын Төв, Сонгинохайрхан Дүүргийн Боловсролын Хэлтэстэй хамтран тус дүүргийн төрийн өмчийн нийт 60 цэцэрлэгийн тогооч нарт “Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент” сэдэвт хоёр өдрийн сургалтыг 2022 оны 9 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Эхний өдөр онолын сургалтыг СХД-ийн 117-р цэцэрлэгт зохион байгуулж, тогоочийн ёс зүй, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл ахуйн менежмент, бага насны хүүхдийн өсөлт, хөгжил, хоол, шим тэжээлийн онцлог зэрэг сэдвүүдээр багш С.Баянжаргал, Б.Лхагвадулам, Б.Энхзаяа нар хичээл заасан ба тус цэцэрлэгт 2018-2020 онд хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн үр дүнг танилцуулж, оролцогчид туршлагаасаа хуваалцлаа.
Сургалтын хоёр дахь өдрийн хичээлээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны технологи ажиллагаа, хоолны цэс төлөвлөлт, тооцоо хийх аргуудыг танилцуулж, хоол үйлдвэрлэлийн технологийн дадлага ажил хийгдлээ. Дадлагын хичээлийг ШУТИС-ийн ҮТС-ийн багш Г.Долгорсүрэн болон СХД-ийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Лхагвадулам нар ахлан явуулсан бөгөөд цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагаанд гардаг түгээмэл алдаанууд, хоол хүнсийг бэлтгэх, зөв болгож боловсруулах арга ажиллагаа зэргийг зааж, зөвлөгөө өглөө.
Сургалтын төгсгөлд нийт оролцсон тогооч нартаа ШУТИС-ийн ҮТС-ийн харьяа Шим тэжээл судлалын төвөөс батламж гардууллаа.


Шим тэжээл судлалын төв
“Lifelong Learning for Mongolia; Occupational Health & Safety” нэртэй, 101129094 дугаартай Монгол нэрээр “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төсөл
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025”
БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС СУРГУУЛИЙН АНГИ, ТАНХИМ, ЛАБОРАТОРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛЭЭ
ӨРӨӨНИЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТ ХИЙЛЭЭ
“Хүнсний аюулгүй байдал-Стандарт, чанарын баталгаа” эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо.