Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 27 тоот тушаалаар “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” хөтөлбөр магадлан итгэмжлэгдэж Магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.
Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага болох ХБНГУ-ын Инженерчлэл, мэдээлэл зүй, байгалийн шинжлэх ухаан, математикийн сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн агентлаг /ASIIN/-аар 2025 он хүртэл 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн тул ШУТИС-ийн “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи” D072304 хөтөлбөрийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлтэй дүйцүүлэн гэрчилгээ олгосон.

Олон улсын болон дотоодын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд амжилттай оролцсон хөтөлбөрийн багш, ажилтнуудад талархал илэрхийлье.
ҮТС-ийн захиргаа
Хөнгөн үйлдвэрийн технологи инженерчлэлийн салбар
D’Art "ШИЛДЭГ КЛУБ" –ээр шалгарлаа
“Арга билэг” клубын зохион байгуулсан “БИД ХҮНСНИЙ ЭМЧ” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ХХҮДС-ИЙН БШС ТЭНХИМИЙН “ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ”БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АХИЦ ДЭВШЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,ШУТИС-ийн “Соёлын сар” аяны хүрээнд ХХҮДС-ийн Дизайны тэнхимийн, График дизайны D-Art клубийн "Монгол бахархал” сэдэвт постер дизайны уралдаан зохион байгууллаа
ШУТИС ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ХҮҮТ хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС-ийн оюутны 3 дотуур байранд хийсэн өглөөний хоолны сургалтын тайлан