"ҮНЭ ЦЭН БҮТЭЭХ СҮЛЖЭЭ, САЛБАРЫН РЕ-ИНЖЕНЕРИНГ. ТЕКСТИЛ БА ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ" семинар 2021.12.18-нд амжилттай зохион байгуулагдлаа. Уг семинарыг ШУТИС-ийн ҮТС-ийн Ахлах багш, Доктор (Ph.D) Р.Бадмаанямбуу, ШУТИС-ийн зөвлөх профессор, ЖДҮССТ-ийн захирал Доктор (Sc.D) Л.Оюунцэцэг нар НҮБ-ийн Монголын тогтвортой ноолуурын платформтой хамтран зохион байгуулав. Семинарыг ХХААХҮЯ-ны ХөҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нээж, салбарт
хэрэгжиж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар үг хэлэв. Уг семинарт БШУЯ, ШУТС-ийн захиалгатай ШУТИС-ийн ХҮСХХ дээр хэрэгжиж буй Доктор (Ph.D) Р.Бадмаанямбуугийн удирдаж, дизайнер С.Ариунаагийн “ARIUNAA SURI” брэндтэй хамтарсан “Нүүдлийн соёл, орчин үеийн чиг хандлага хосолсон хувцас загвар зохион бүтээхэд малын гаралтай түүхий эдийг ашиглах нь” төслийн үр дүн болон ХХААХҮЯ, Азийн хөгжлийн банкны захиалгатай “Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарын үндэсний мэдээллийнбааз бүрдүүлэх, үйлдвэрлэл төрөлжүүлэх судалгаа” төслүүдийн голлох үр дүнгүүдийг тусгасан эрдэм шинжилгээний бүтээлүүд ”МЕНЕЖМЕНТ БА ИННОВАЦ” сэтгүүлийн 2021/№3 (21) тусгай дугаарт хэвлэгдлээ. Манай сургуулийн багш профессорууд, эрдэмтэд судлаачид, инженерүүдийншинжлэх ухааны мэдлэг шингэсэн бүтээлийг инновац болгох, бизнесийн эргэлтэд оруулах, гадаад зах зээлд гаргах, экспортыг нэмэгдүүлэх, монгол брэндийг дэмжих, хөгжүүлэхэд төр засаг, их сургууль, эрдэм шинжилгээний
байгууллага, менежмент маркетерууд, дизайнерууд, үйлдвэрлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид, малчид хоршоод, дотоод гадаадын төрийн бус байгууллагууд гээд бүхий л оролцогч талуудын төлөөлөл оролцлоо. Уг семинарт ноолуурын ЖДҮ-ийн кластерийн нэгж компани, байгууллагууд өөрсдийн байгуулсан загвар,  ололт амжилт, боломж хүртээмж, гарц шийдлийг эрэлхийлсэн үр дүнтэй хэлэлцүүлэг болов.

 
                            
                        
                        ХХҮДС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа
 
                            
                        
                        “Lifelong Learning for Mongolia; Occupational Health & Safety” нэртэй, 101129094 дугаартай Монгол нэрээр “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төсөл
 
                            
                        
                        “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025”
 
                            
                        
                        БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС СУРГУУЛИЙН АНГИ, ТАНХИМ, ЛАБОРАТОРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛЭЭ
 
                            
                        
                        ӨРӨӨНИЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТ ХИЙЛЭЭ
