Ковид-19 цар тахалын улмаас сургуулийн багш, ажилчид халдвар авах өндөр эрсдэлтэй талбарт ажиллаж байгаа билээ. ШУТИС-ийн ҮТС-тай олон жил хамтын ажиллагаатай ажиллаж буй БНСУ-ын WITH төрийн бус байгууллагаас “Ковид19-ийн эсрэг авч буй хариу арга хэмжээ”-г дэмжиж тус сургуулийн харъя Шим тэжээл судлалын төвөөр дамжуулан хамгаалалтын хэрэгсэл хандивлалаа. Хамгаалалтын хэрэгсэлд нийт 2000ш KF94 амны маск, тус бүр 100 ширхэг гар ариутгагч болон шингэн саван багтсан байна.
Хандивыг ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, аж ахуйн албаны дарга Ганбат нарт WITH ТББ-н Монгол дахь төлөөлөгч Ким Сон Ми болон Шим тэжээл судлалын төвийн хамт олон хүлээлгэн өгсөн байна. ШУТИС-ын ҮТС нь нийт 160 гаруй багш ажилчидтай бөгөөд хамгаалалтын хэрэгслийн дийлэнх хэсгийг хамгийн өндөр эрсдэл дунд ажиллаж байгаа цэвэрлэгээ үйлчилгээний ажилчдад өгөхөө тус сургуулийн захирал Ж.Туяацэцэг мэдэгдсэн байна.

 
                            
                        
                        ХХҮДС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа
 
                            
                        
                        “Lifelong Learning for Mongolia; Occupational Health & Safety” нэртэй, 101129094 дугаартай Монгол нэрээр “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төсөл
 
                            
                        
                        “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025”
 
                            
                        
                        БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС СУРГУУЛИЙН АНГИ, ТАНХИМ, ЛАБОРАТОРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛЭЭ
 
                            
                        
                        ӨРӨӨНИЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТ ХИЙЛЭЭ
