Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Дизайны салбарын санаачилгаар DESIGN VITALITY 2021 анхдугаар наадмыг 2021 оны 10 сарын 27-29-ны өдрүүдэд ШУТИС-ийн Номын сан, VIII байранд зохион байгуулах гэж байна.
DESIGN VITALITY нь үндэсний болон олон улсын дизайнерууд, архитекторууд, судлаач шүүмжлэгчид болон их сургуулиуд, брэндүүд, үйлдвэрлэгчдийг холбосон цогц арга хэмжээ юм.
Тус арга хэмжээний зорилго нь дизайны судалгааг хөгжүүлэх, өнөөгийн дизайны тулгамдсан асуудлуудаар олон талын оролцоог ханган хэлэлцэх, уран бүтээлчид, дизайнерууд болон үйлдвэрлэгчид, инноваци хөгжүүлэгчдийг холбох, тэдний хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, олон нийтэд шинийг эрэлхийлэгч брэнд, дизайнеруудын бүтээлийг толилуулах замаар бүтээлч экосистемийн тогтвортой хөгжлийг хангах юм.
DESIGN VITALITY 2021 анхдугаар дизайн наадам нь “Монгол дизайн” ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Бүртгэлийг 2021.10.26-ны 18.00 цаг хүртэл цахимаар хийж байна.
DESIGN VITALITY 2021 анхдугаар наадмын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээг дурдвал:
КОВИД-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах чиглэлээр байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх журмыг баримтлан бид 1 танхимд байвал зохих оролцогчдын тоог 24-өөс илүүгүйгээр өрөө танхимуудад хуваарилалт хийсэн.
ШУТИС ХХҮДС – ийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн Оюутнуудын зохион байгуулсан “COOK SHOW-2025” ур чадварын тэмцээн
COOK SHOW-2025 тэмцээний удирдамж
COOK SHOW-2025 тэмцээний удирдамж
2025 оны ЭШ-д бэлтгэх үнэ төлбөргүй Физикийн хичээлийн цахим сургалтын хуваарь
"ОРГАНИКИЙН НЭГ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ