ШУТИС-ийн ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Биотехнологи бидний амьдралд-2021” сэдвээр цахим бүтээлийн уралдаан зохион байгуулсан болно. Уг уралдааны удирдамжийг нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлж ажиллалаа. Энэхүү цахим уралдаанд нийт 6 бүтээл ирсэн. Салбарын мэргэжлийн багш нар бүтээлийг шүүн хэлэлцэж, байр эзлүүлсэн болно. Энэхүү бүтээлд сурагчид хүнсний аюулгүй байдлын талаарх ойлголт, биотехнологийн ололт амжилтуудыг амьдралд хэрхэн ашиглаж буйг оновчтой тайлбарлан харуулсан байна гэж мэргэжлийн эрдэмтэд үзлээ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг дараах байдлаар байр эзлүүлсэн болно.
2-р байр – 2 бүтээл: “Биотехнологи гэж юу вэ?” /Анужин, Гете дунд сургууль/, “Хөгц мөөгөнцрийн хор уршиг” /Дорноговь аймаг, Сайшанд сумын 3-р сургуулийн 11 А ангийн сурагч М.Бүрэнтунгалаг, Б.Оюунтунгалаг/
3-р байр – 2 бүтээл: “Хүнсний аюулгүй байдал” /Дарханы сагсчид баг, Дархан уул аймаг, 16-р сургуулийн 11 А ангийн сурагчид/, “Биотехнологи: айраг исгэх арга” /Л.Баярмаа, О.Жанцанноров, Э.Тэнгис, Дархан уул аймаг, Цайхун сургуулийн 11 а анги/
Тусгай байр – 2 бүтээл: “Gluteеn free” /Б.Маргад, С.Баясгалан, Дорноговь, Сайншанд, 3-р сургуулийн 11 б анги/, “Алтан будаа” /Б.Мишээл, Д.Ану, С.Халиунгоо, М.Номин, Дархан уул аймаг, Цайхун сургуулийн 11 анги/.
Бүтээлүүдийг олны хүртээл болгох үүднээс нээлттэй байршуулсан бөгөөд сонирхсон хүмүүс дараах линкээр орж сурагчдын бүтээлтэй танилцах боломжтой.
Сурагчдад зааж, чиглүүлсэн багш нарт талархал илэрхийлье. Та бүхэнд сурлагын өндөр амжилтыг хүсье.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР
D’Art "ШИЛДЭГ КЛУБ" –ээр шалгарлаа
“Арга билэг” клубын зохион байгуулсан “БИД ХҮНСНИЙ ЭМЧ” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ХХҮДС-ИЙН БШС ТЭНХИМИЙН “ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ”БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АХИЦ ДЭВШЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,ШУТИС-ийн “Соёлын сар” аяны хүрээнд ХХҮДС-ийн Дизайны тэнхимийн, График дизайны D-Art клубийн "Монгол бахархал” сэдэвт постер дизайны уралдаан зохион байгууллаа
ШУТИС ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ХҮҮТ хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС-ийн оюутны 3 дотуур байранд хийсэн өглөөний хоолны сургалтын тайлан