ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар, Блю Скай Кашемир ХХК-тай хамтран 2019 оны 11-р сарын 28-нд профессор, багш оюутнуудад зориулсан үйлдвэртэй танилцах өдөрлөг, профессорын багийн семинарыг зохион байгууллаа.
Уг өдөрлөг семинарт ҮТС-ийн ХҮТИС-ийн 8 багш, нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, Нэхмэлийн хими технологи, Хувцас үйлдвэрлэлийн технологи загвар зохион бүтээлийн ангийн 30 гаруй оюутнууд хамрагдлаа.
Блью скай кашемир ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Одгэрэл, Будах ээрэх үйлдвэрийн дарга Д. Мөнхтуяа, Нэхэх үйлдвэрлэлийн дарга Д. Цээсүрэн нар уулзалтын үеээр оюутнуудыг үйлдвэрлэлийн шат дамжлагуудтай танилцуулж, 2008 оноос өнөөг хүртэл барилга байгууламж болон үйлдвэрлэлийн дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлсэн шинэчлэлт өөрчлөлт ололт амжилтуудаа хуваалцаж, оюутнуудад цалинтай дадлага хийх болон бусад боломжуудаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Мөн ахлах багш доктор (Ph.D)Р. Бадмаанямбуу үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд, манай оюутнуудад Чанарын баталгаажуулалт, олон улсын лаборатори, сорилт шинжилгээ талаар сонирхолтой илтгэл тавьсан нь үр дүнтэй сургалт байлаа.

Оюутнуудын хувьд сурах хүсэл эрмэлзлийг улам бүр нэмэгдүүлсэн үйлдвэр болон сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Мэдээллийн эхийг бэлтгэсэн: ХҮТИС
                            
                        
                        ХХҮДС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа
                            
                        
                        “Lifelong Learning for Mongolia; Occupational Health & Safety” нэртэй, 101129094 дугаартай Монгол нэрээр “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төсөл
                            
                        
                        “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025”
                            
                        
                        БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС СУРГУУЛИЙН АНГИ, ТАНХИМ, ЛАБОРАТОРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛЭЭ
                            
                        
                        ӨРӨӨНИЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТ ХИЙЛЭЭ