“Монгол сурагчийн дүрэмт хувцас, тамирын хувцасны олон улсын уралдаан”-ыг Монгол хувцасны уламжлалт соёлын өвийг түгээх, дэлгэрүүлэх үндэсний хувцасны онцогийг тусгасан сургуулийн сурагчдын дүрэмт хувцас, биеийн тамирын хувцасны загварыг шинэчлэн зохиох, нэвтрүүлэх зорилготойгоор ӨМӨЗО-ны Хөвөөт шар хошуунд 07 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уралдааныг “Оролмаа” монгол хувцас заслын ХХК, ӨМӨЗО-ны Хөвөөт шар хошууны намын хороо, ардын засгийн ордон, ӨМӨЗО-ны үндэстний хувцас заслын нийгэмлэг, Хөвөөт шар хошууны сурганы хүмүүжил шинжлэх мэргэжлийн товчоо хамтран зохион байгуулжээ.Уралдааныг 05 дугаар сарын 31-ээс 07 дугаар сарын 30-ны хооронд 2 шатлалтайгаар зохион байгуулж эцсийн шатны шалгаруулалтанд ӨМӨЗО болон манай орны 10 дизайнерын 80 орчим загварууд өрсөлдөж ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Дизайны салбарын хувцас дизайны мэргэжлийн оюутан Б.Сугармаа алтан медаль, багш Б.Гэрэлмаа хүрэл медаль, оюутан Ж.Мөнхчимэг тусгай байрын шагналыг тус тус хүртэж амжилттай оролцлоо.






ХХҮДС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа
“Lifelong Learning for Mongolia; Occupational Health & Safety” нэртэй, 101129094 дугаартай Монгол нэрээр “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төсөл
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025”
БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС СУРГУУЛИЙН АНГИ, ТАНХИМ, ЛАБОРАТОРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛЭЭ
ӨРӨӨНИЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТ ХИЙЛЭЭ