ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн #Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын оюутны “Эрдэм шинжилгээний бага хурал” 2019 оны 3 сарын 29-нд амжилттай явагдлаа.Уг хурлаар баклавр, магистр, доктор оюутны нийт 21 илтгэл хэлэлцэгдсэн.Бакалаврын оюутны илтгэлээс #ХҮМАИ-ийн 2-р курсын оюутан Н.Бадамгарав, А.Лхагвацэнд нарын “MINI CNC машины зохион бүтээлт” илтгэл тэргүүн байрыг эзэлжээ.Удаах бариудад #ХҮМАИ-ийн 5-р курсын оюутан Л.Лхагважавын “Сургалтын зориулалттай 3 принтерийн зохион бүтээлт”, #МБҮТИ-ийн 2-р курсын оюутан Б.Цэнгүүнжаргалын “Дорноговь аймгийн чулуужсан модлогийн механик шинжийн судалгаа”, ХҮМАИ-ийн 3-р курсын оюутан Т.Буяндэлгэр, Б.Мөнхчулуун нарын “Автомат хүлэмжийн үйлдвэрлэл”, #Ойн инженерийн 2-р курсын оюутан С.Баярцогтын “Модлог хорголжин шахмал түлшний зарим физик шинжийн судалгаа” шалгарлаа.

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг шүүн тунгаасан доктор, профессор Л.Удвал, доктор, профессор, МУ-ын гавъяат багш Н.Долгорхүү, Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрхлэгч доктор Д.Батбаяр, доктор С.Цэцгээ, ХХААХҮЯ-ны ХөҮБЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Амаржаргал нартаа баярлалаа.Эрдэмтэн багш, оюутан та бүгдийн эрдмийн цагаан мөр үргэлж дардан, гэгээн байж арван зүгтээ дэлгэрэх болтугай.
ҮТС ХҮТИС
ШУТИС-ийн ХХҮДС болон “Central Foods” ХХК хамтран ажиллах уулзалт зохион байгуулав.
ХХҮДС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа
“Lifelong Learning for Mongolia; Occupational Health & Safety” нэртэй, 101129094 дугаартай Монгол нэрээр “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төсөл
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025”
БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС СУРГУУЛИЙН АНГИ, ТАНХИМ, ЛАБОРАТОРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛЭЭ