Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадам 31 дэх жилдээ 2018.11.30-нд СТӨ-нд болж, загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ танилцууллаа.
ШУТИС-ийн захиргаа болон Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн захиргааны дэмжлэгтэйгээр багш Б.Гэрэлмаа нь үндэсний хувцасны “Эрдэнэ эрхшээгч ” коллекци, Б.Гэрэлмаа Б.Дулмаа нар өдөр тутмын үндэсний хувцасны “Нүүдэл” коллекциор нийт 16 хувцсаар оролцож Тусгай байрын шагнал хүртлээ.
“Эрдэнэ эрхшээгч” коллекцид монгол эмэгтэйн сэтгэлийн дотоод гэгээрлийн хүчийг сонирхолтой хэлбэр, силуэт болон байгалийн үзэсгэлэнт элементүүд болох мод, цэцэгсээр илэрхийлж хар цагаан, алтлаг мөнгөлөг өнгөөр шийдсэн. Коллекцид “smart fashion”-ны технологи болох LED гэрлийг програмчлан хувцас болон малгайн чимэглэлд хэрэглэснээрээ шинэлэг болсон.












ШУТИС-ийн ХХҮДС болон “Central Foods” ХХК хамтран ажиллах уулзалт зохион байгуулав.
ХХҮДС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа
“Lifelong Learning for Mongolia; Occupational Health & Safety” нэртэй, 101129094 дугаартай Монгол нэрээр “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төсөл
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025”
БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС СУРГУУЛИЙН АНГИ, ТАНХИМ, ЛАБОРАТОРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛЭЭ