ҮТС-ийн дизайны салбарын дэд профессор Ц.Батсайхан ЮНЕСКО-ийн экспертээр сонгогдон өнгөрсөн 9-р сард Узбекистан улсад ажиллаад иржээ. Урлаг судлалын доктор (Ph.D), дизайнер Ц.Батсайхан багш экспертээр ажиллан ШУТИС-ийн нэрийн өмнөөс уламжлалт урлахуйн чиглэлээр сургалт явуулсны зэрэгцээ тус улсын Маргилан хотод зохион байгуулагдсан олон улсын уламжлалт текстилийн “Atlas bayarami” фестивальд оролцож түүний хүрээнд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд “Изучение, творчество, инновации войлочных ковров “Ширмэл” илтгэл хэлэлцүүлэн өөрийн урласан ширмэл ширдгийн 3 бүтээлээрээ үзэсгэлэнд оролцжээ. ЮНЕСКО-ийн ивээл доор зохион байгуулагдсан уг фестивальд Казахстан, Киргизстан, Хятад, Камбожи, Индонези, Испани, Франц, Англи, ОХУ зэрэг арав гаруй улсын судлаачид, урчууд оролцсон байна.

ЮНЕСКО-ийн Ташкент дахь төлөөлөгчийн газар, “Atlas bayarami” фестивалийг зохион байгуулагчдийн зүгээс Ц.Батсайхан багшийн судалгаа, уран бүтээлийн ажил болон зөвлөх экспертийн үүргээ амжилттай сайн гүйцэтгэсэн болохыг үнэлж цом, диплом, үнэ бүхий зүйлээр шагнажээ. Тэрээр энэ оны 6-р сард ОХУ-д зохион байгуулагдсан гар урлалын “Yugra”-2018 олон улсын фестивалиас мөн шилдэг бүтээлийн шагнал хүртсэн юм.
ХХҮДС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа
“Lifelong Learning for Mongolia; Occupational Health & Safety” нэртэй, 101129094 дугаартай Монгол нэрээр “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төсөл
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025”
БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС СУРГУУЛИЙН АНГИ, ТАНХИМ, ЛАБОРАТОРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛЭЭ
ӨРӨӨНИЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТ ХИЙЛЭЭ