ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнуудын 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “ТОРГОН ЗАМ-2018” наадам маань оюутан залуусын уран сэтгэлгээ, бие даасан бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, дэмжих, оюуны бүтээлийг сурталчлах тэдэнд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлээ таниулах зорилготойгоор сургуулийн хэмжээнд 2018 оны 5-р сарын 1-ний өдөр зохион байгуулагдлаа.
“Торгон зам” наадам нь ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хувцасны дизайн, оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт, арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт, оёдлын үйлдвэрлэлийн технологи, нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын дунд “Оюутан цагийн шилдэг бүтээл орчлонд танигдах Монгол брэнд” уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд
Энэ жилийн “Торгон зам” наадамд 30 коллекцийн 200 гаруй загварыг дэлгэн харуулж нийтдээ 82 оюутнууд багш нарынхаа удирдлага дор бүтээлээ толилууллаа.
Тус наадмын хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусын ду ндаас “ШУТИС-ийн шилдэг оюутан-Загвар өмсөгч”-ийг тодруулах болно.
“Торгон зам” наадмын шүүгчээр Монголын Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны зөвлөх, дизайнер Д.Ариунхүү, “Хур тогтох” компанийн гүйцэтгэх захирал, “Гоби саан” брендийн дизайнер Ц.Уянга, “Nomadic fashion” салоны захирал, хувцасны загвар зохион бүтээгч Ц.Оюу-Эрдэнэ, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбарын ахлах багш, дизайнер Л.Ишдорж нар ажиллалаа.
Тавдугаар сарын зургаанд Хүннү Молл төвд “Урлахуйн ертөнц-2018” наадамд шилдэг бүтээлүүдийг дэлгэн харуулж, шагнал гардуулах ёслол болно.
Наадмын зохион байгуулалтын ажилд идэвхтэй оролцож, оюутнуудынхаа бүтээлийг удирдан чиглүүлж зөвлөгөө өгсөн бүх багш нар, үйл ажиллагааны зохион байгуулалтанд оролцсон ажилтан ажилчиддаа сургуулийн захиргаа, оюутан залуусынхаа нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье.
ШУТИС ХХҮДС – ийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн Оюутнуудын зохион байгуулсан “COOK SHOW-2025” ур чадварын тэмцээн
COOK SHOW-2025 тэмцээний удирдамж
COOK SHOW-2025 тэмцээний удирдамж
2025 оны ЭШ-д бэлтгэх үнэ төлбөргүй Физикийн хичээлийн цахим сургалтын хуваарь
"ОРГАНИКИЙН НЭГ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ