ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль (ҮТС) болон БНСУ-ын “WITH” Төрийн Бус Байгууллага болон Шим Тэжээл Судлалын Төв (ШТСТ) хамтран “Хоолзүйчийн мэргэжил дээшлүүлэх 6 дахь удаагийн эрчимжүүлсэн сургалтыг Nutrition Care Process” сэдвийн хүрээнд 2017 оны 10-р сарын 5-нд зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь олон улсын шим тэжээлийн үйлчилгээний системийн тухай хоолзүйчдэд мэдлэг олгох, мэргэжлээ дээшлүүлэх болон хоорондоо туршлага солилцох юм. Сургалтанд урилгаар БНСУ-ын “Ажү” эмнэлгийн эмчилгээний хоолны тасгийн эрхлэгч доктор Choi Sun Jung ирж олон улсын шим тэжээлийн үйлчилгээний системийн талаар илтгэл тавьж хоолзүйчдын асуултанд хариулав. Мөн “Ажү” эмнэлгийн эмчилгээний хоолзүйчийн мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалтанд хамрагдсан Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээний хоолзүйч Д.Намжилмаа сургалтын тухай, БНСУ-ын эмчилгээний хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон шим тэжээлийн үйлчилгээний системийн талаар илтгэл танилцуулав. Энэхүү семинарт нийт эмнэлэг, эрүүл мэндийн төв, амбулатори, өрхийн эмнэлэг болон бусад байгууллагад ажиллаж буй эмчилгээний хоолзүйчид хамрагдав.


Шим тэжээл судлалын төв
ХХҮДС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа
“Lifelong Learning for Mongolia; Occupational Health & Safety” нэртэй, 101129094 дугаартай Монгол нэрээр “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төсөл
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025”
БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС СУРГУУЛИЙН АНГИ, ТАНХИМ, ЛАБОРАТОРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛЭЭ
ӨРӨӨНИЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТ ХИЙЛЭЭ