2017 оны 10 сарын 08-нд ҮТС-ийн Текстил судлалын салбарын Текстилийн үйлдвэрлэлийн технологи, Арьс шир боловсруулах технологи, Оёдлын үйлдвэрлэлийн технологи, Хөнгөн үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, Эко материалын гүйцэтгэн боловсруулалтын технологи мэргэжлийн багш оюутнууд болон ХҮСХ Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын дундах уламжлалт “Шилжин явах алтан цом”-ын төлөөх спортын өдөрлөг болж өнгөрлөө. Спортын арга хэмжээний хүрээнд багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутнууд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн спортын 4 төрлөөр өрсөлдөж идэвхитэй оролцлоо. Тэмцээнийг Текстил судлалын салбарын багш Д. Батбаяр, Ж. Нарангэрэл, Д. Буяндэлгэр, Б. Оюун-Эрдэнэ, сүлжээний инженер Т.Энхжаргал нар Текстилийн үйлдвэрлэлийн технологийн IY ангийн оюутнууд хамтран амжилттай зохион байгууллаа. Багш ажилтнуудын багаас эмэгтэй багш нар гар бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, шатрын тэмцээнд ахлах багш Ж. Нарангэрэл багш 2 дугаар байр эзэлсэн амжилтыг гаргалаа.
Дөрвөн төрөлт тэмцээнд багийн дүнгээр Текстилийн үйлдвэрлэлийн технологи 4-р анги тэргүүн байрыг эзэлж, шилжин явах “Алтан цом”-ын эзнээр тодорлоо.
Артизан ХХК-ийн Tous Les Jours брэндийн танилцуулга, ажил олгогчийн өдөрлөг зохион байгууллаа.
Танилцах аялал
“Чанарын Менежментийн Тогтолцоо ISO9001:2015-г хэрэгжүүлэх нь” сургалтыг амжилттай зохион байгууллаа.
https://www.must.edu.mn/mn/event/11877
“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2025” ХУВЦАС ЗАГВАРЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА