
GOLDEN MOUSE-DESIGN WEEK 2026 НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургуулийн Дизайны тэнхимээс дизайны чиглэлээр сургалт явуулдаг дотоод болон гадаадын их дээд сургуулийн олон улсын оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “GOLDEN MOUSE-DESIGN WEEK”-2026 дизайны экспо наадам нь 2026.05.01-05.02-ны өдрүүдэд “Русский дом в Улан-баторе” буюу РЦНК төвтэй хамтран амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг наадам нь энэ жил 20 дахь жилдээ “Оюутан цагийн шилдэг бүтээл – Орчлонд танигдах Монгол брэнд” уриан дор “ИРЭЭДҮЙН НҮҮДЭЛ” сэдвийн дор зохион байгуулагдав.
“GOLDEN MOUSE-DESIGN WEEK”-2026 дизайны мэргэжлээр сурч буй оюутнуудын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайны тодорхойлсон бодлого концепцийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой. Энэ жил гадаадын 6 их дээд сургууль, дотоодын 7 их дээд сургуулийн 580 оюутны 350 бүтээл 18 номинациар, Ерөнхий боловсролын 5 сургуулийн 70 бүтээл 4 номинациар өрсөлдөж шилдэг бүтээлийн эздийг тодрууллаа.
Оролцсон сургуулиуд:
Гадаад:
Дотоод:
Шалгарсан номинациуд:
Анимейшн, мультимедиа дизайн (Animation, multimedia design)
Г.Билгүүнтөгс /Сити их сургуулт АДС2/
Бүтээлийн нэр: Тэрэг чирэгч ба тэрэг суугч
GoBe баг /ШУТИС ХХҮДС АМД3/
Бүтээлийн нэр: Говийн гурван сайхан
Г.Билгүүнтөгс /Сити их сургуулт АДС2/
Бүтээлийн нэр: Ирээдүйн нүүдэл
Negdel баг/ СИТИ-АДС 3/
Бүтээлийн нэр: Тэнгэр газар
График дизайн (Graphic design)
Д.Отгонбат /МУИС МТС2/
Бүтээлийн нэр: Ирээдүйн нүүдэл
Ү.Дэлгэрцэцэг /МУИС МТС3/
Бүтээлийн нэр: МЕ
Э.Машбаяр / ШУТИС ХХҮДС КГД4/
Бүтээлийн нэр: ШУТИС шаркс багийн брэнд дизайн
Д.Хонгорзул /ШУТИС ХХҮДС ГД-4/
Бүтээдийн нэр: Монгол шуудан маркийн каталоги
С.Ижилмаа /СУИС ДУА3/
Бүтээлийн нэр: Байшингийн хайр шүлгийн түүвэр
Интерьер дизайн, архитектур (Interior design, architecture)
Г.Загарсүрэн /ШУТИС ХХҮДС ИД4/
Бүтээлийн нэр: "Ил флоренциа" рестораны интерьер дизайн
Flair баг /ШУТИС ХХҮДС ИД3/
Бүтээлийн нэр: Вeauty of silk burd
Rhythm баг / ШУТИС БАС 3/
Бүтэлийн нэр: Aeroverse
Үйлдвэрлэлийн дизайн (Industrial design)
Б.Намуун /ШУТИС ХХҮДС ҮД4/
Бүтээлийн нэр: Хөгжмийн тайзны иж бүрдэл
STEM баг / ШУТИС-ХХҮДС ҮД-3/
Бүтээлийн нэр: STEM
Б.Намуун /ШУТИС ХХҮДС ҮД4/
Бүтээлийн нэр: Үндэсний хэв шинжийг агуулсан зоогийн ширээний хэрэглээний иж бүрдлийн хэрэглээний шийдэл
Ирээдүйн дизайнер (ЕБС - ийн сурагчид)
1дүгээр байр:
Б.Ангараг /ШУТИС Ахлах сургууль/
Бүтээлийн нэр: Хязгааргүй
2 дугаар байр:
Б.Анхцолмон /ШУТИС Ахлах сургууль/
Бүтээлийн нэр: Онгоц-2
3дугаар байр:
Б.Ирмүүн /ШУТИС Ахлах сургууль/
Бүтээлийн нэр: Гэрэлт орчлонлуу
4дүгээр байр:
Vivadic баг /Оюунлаг сургууль/
Бүтээлийн нэр: Oddesey Stadium
Оюутны эрдэм шинжилгээний хурал
Б.Марал-Од /ШУТИС ХХҮДС АМД4/
Бүтээлийн нэр: "Бяцхан судлаач Нутрикс" анимейшны концепт дизайн
Wacom таблет дээрх зургийн тэмцээн
А.Дэлгэржаргал /ШУТИС ХХҮДС АМД3/
“Sketch” тэмцээн
Б.Ханбүүвэй / ШУТИС ХХҮДС ГД2/






“ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙ БА ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
MNS ISO/IEC 17025:2018 Сургалт зохион байгууллаа
ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАВ.
АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БШСТ-ийн оюутнууд мэргэжлийн ном, судалгааны бүтээлийн сангийн ангилан ялгалт, цэгцлэлийн ажилд оролцлоо.