Алтан хулгана-2026 наадам зохион байгуулагдлаа.
Nyamaa-Odser

GOLDEN MOUSE-DESIGN WEEK 2026 НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургуулийн Дизайны тэнхимээс дизайны чиглэлээр сургалт явуулдаг дотоод болон гадаадын их дээд сургуулийн олон улсын оюутнуудын дунд жил бүр зохион байгуулагддаг “GOLDEN MOUSE-DESIGN WEEK”-2026 дизайны экспо наадам нь 2026.05.01-05.02-ны өдрүүдэд “Русский дом в Улан-баторе” буюу РЦНК төвтэй хамтран амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг наадам нь энэ жил 20 дахь жилдээ “Оюутан цагийн шилдэг бүтээл – Орчлонд танигдах Монгол брэнд” уриан дор “ИРЭЭДҮЙН НҮҮДЭЛ” сэдвийн дор зохион байгуулагдав.

“GOLDEN MOUSE-DESIGN WEEK”-2026 дизайны мэргэжлээр сурч буй оюутнуудын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайны тодорхойлсон бодлого концепцийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой. Энэ жил гадаадын 6 их дээд сургууль, дотоодын 7 их дээд сургуулийн 580 оюутны 350 бүтээл 18 номинациар, Ерөнхий боловсролын 5 сургуулийн 70 бүтээл 4 номинациар өрсөлдөж шилдэг бүтээлийн эздийг тодрууллаа.

 

Оролцсон сургуулиуд:

Гадаад:

  1. Бостоны Массачусетсийн Их Сургууль (UMass Boston)
  2. Солонгос Сөүлийн Үндэсний Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (SEOULTECH)
  3. Парис Вал-де-Сена Архитектурын Сургууль (ENSA Paris-Val de Seine)
  4. Sezana university, Slovenia
  5. ӨМӨЗО-ны Үйлс бүтээхийн дээд сургууль
  6. Солонгос улсын Чусон их сургууль

Дотоод:

  1. ШУТИС – Хүнс, Хөнгөн үйлдвэрлэлийн сургууль
  2. ШУТИС- Мэдээллийн холбоо технологийн сургууль
  3. ШУТИС- Барилга Архитектурын сургууль
  4. МУИС-Мэдээллийн технологи, электроникийн сургууль
  5. СУИС-Радио, телевиз, медиа урлагийн сургууль
  6. СУИС-Дүрслэх урлагийн академи
  7. Сити их сургууль
  8. Олон улсын Улаанбаатар их сургууль

 

 

 

Шалгарсан номинациуд:

Анимейшн, мультимедиа дизайн (Animation, multimedia design)

  • Дүрийн шийдэл (Character design)

Г.Билгүүнтөгс /Сити их сургуулт АДС2/

Бүтээлийн нэр: Тэрэг чирэгч ба тэрэг суугч

  • Анимаци (Animation)

GoBe баг /ШУТИС ХХҮДС АМД3/

Бүтээлийн нэр: Говийн гурван сайхан

  • Дижитал арт (Digital art)

Г.Билгүүнтөгс /Сити их сургуулт АДС2/

Бүтээлийн нэр: Ирээдүйн нүүдэл

  • Тоглоомын дизайн (Game design)

Negdel баг/ СИТИ-АДС 3/

Бүтээлийн нэр: Тэнгэр газар

График дизайн (Graphic design)

  • Постер дизайн (Poster design)

Д.Отгонбат /МУИС МТС2/

Бүтээлийн нэр: Ирээдүйн нүүдэл

  • Гэрэл зураг (Advertising photography)

Ү.Дэлгэрцэцэг /МУИС МТС3/

Бүтээлийн нэр: МЕ

  • Брэнд дизайн (Display design, Brand design)

Э.Машбаяр / ШУТИС ХХҮДС КГД4/

Бүтээлийн нэр: ШУТИС шаркс багийн брэнд дизайн

  • UX/UI дизайн (UX/UI)

Д.Хонгорзул /ШУТИС ХХҮДС ГД-4/

Бүтээдийн нэр: Монгол шуудан маркийн каталоги

  • Комик ном (Comic book)

С.Ижилмаа /СУИС ДУА3/

Бүтээлийн нэр: Байшингийн хайр шүлгийн түүвэр

Интерьер дизайн, архитектур (Interior design, architecture)

  • Интерьер дизайн (Interior design)

Г.Загарсүрэн /ШУТИС ХХҮДС ИД4/

Бүтээлийн нэр: "Ил флоренциа" рестораны интерьер дизайн

  • Экстерьер дизайн (Exterior design)

Flair баг /ШУТИС ХХҮДС ИД3/

Бүтээлийн нэр: Вeauty of silk burd

  • Архитектур (Architecture)

Rhythm баг / ШУТИС БАС 3/

Бүтэлийн нэр: Aeroverse

Үйлдвэрлэлийн дизайн (Industrial design)

  • Үйлдвэрлэлийн дизайн (Industrial design)

Б.Намуун /ШУТИС ХХҮДС ҮД4/

Бүтээлийн нэр: Хөгжмийн тайзны иж бүрдэл

  • Бүтээгдэхүүний шинэ дизайн (New design of Product)

STEM баг / ШУТИС-ХХҮДС ҮД-3/

Бүтээлийн нэр: STEM

  • Эдлэхүүний дизайн (Product design)

Б.Намуун /ШУТИС ХХҮДС ҮД4/

Бүтээлийн нэр: Үндэсний хэв шинжийг агуулсан зоогийн ширээний хэрэглээний иж бүрдлийн хэрэглээний шийдэл

Ирээдүйн дизайнер (ЕБС - ийн сурагчид)

1дүгээр байр:

Б.Ангараг /ШУТИС Ахлах сургууль/

Бүтээлийн нэр: Хязгааргүй

2 дугаар байр:

Б.Анхцолмон /ШУТИС Ахлах сургууль/

Бүтээлийн нэр: Онгоц-2

3дугаар байр:

Б.Ирмүүн /ШУТИС Ахлах сургууль/

Бүтээлийн нэр: Гэрэлт орчлонлуу

4дүгээр байр:

Vivadic баг /Оюунлаг сургууль/

Бүтээлийн нэр: Oddesey Stadium

Оюутны эрдэм шинжилгээний хурал

Б.Марал-Од /ШУТИС ХХҮДС АМД4/

Бүтээлийн нэр: "Бяцхан судлаач Нутрикс" анимейшны концепт дизайн

Wacom таблет дээрх зургийн тэмцээн

А.Дэлгэржаргал /ШУТИС ХХҮДС АМД3/

“Sketch” тэмцээн

Б.Ханбүүвэй / ШУТИС ХХҮДС ГД2/