"Чингис шар айраг" ХХК нь ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль (ХХҮДС)- тай хамтын ажиллагааны гэрээтэй ажилдаг бөгөөд тус компаний зүгээс Пиво үйлдвэрлэлийн технологийн сургалт явуулах хүсэлт тавьсаны дагуу зохион байгуулав. Тус сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн дэд профессор О.Гансайхан удирдан, "Чингис шар айраг" ХХК-ийн инженер техникийн 27 ажилчдад 2 кредитийн багц, цагийн анхан шатны сургалтыг явуулсан бөгөөд сургалтын явцад лекцийн материал, гарын авлагаар бүрэн ханган амжилттай зохион байгууллаа.

Амжилттай суралцсан ажилчидад сертификат, дурсгалын зүйлсийн хамт гардуулав.



ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦЛОО
СУРГАЛТ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ БОЛОН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨРӨӨГ ТОХИЖУУЛАВ
“АРГА БИЛЭГ” КЛУБЫН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ОЮУТНЫ IB КЛУБЫН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ
“АРГА БИЛЭГ” БОЛОН “IB” КЛУБҮҮД ХАМТРАН ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ АЯЛАЛ, САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА