“Чингис шар айраг” компаний ажилчдад түр сургалт зохион байгуулав.
Nyamaa-Odser

"Чингис шар айраг" ХХК нь ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль (ХХҮДС)- тай хамтын ажиллагааны гэрээтэй ажилдаг бөгөөд тус компаний зүгээс Пиво үйлдвэрлэлийн технологийн сургалт явуулах хүсэлт тавьсаны дагуу зохион байгуулав. Тус сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн дэд профессор О.Гансайхан удирдан, "Чингис шар айраг" ХХК-ийн инженер техникийн 27 ажилчдад 2 кредитийн багц, цагийн анхан шатны сургалтыг явуулсан бөгөөд сургалтын явцад лекцийн материал, гарын авлагаар бүрэн ханган амжилттай зохион байгууллаа. 

Амжилттай суралцсан ажилчидад сертификат, дурсгалын зүйлсийн хамт гардуулав.