ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art” сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар - 2016” өдөрлөгийг 2016 оны 04 сарын 02-нд Төв аймгийн Манзуширын аманд байгалийн үзэсгэлэнт газар дахин зохион байгууллаа. Уг өдөрлөгт дизайны салбарын 120 гаруй оюутан, Д.Гунгаа, С.Алтангэрэл, Б.Отгончимэг, Б.Мөнхзул, Ү.Батжаргал, Д.Пүрэвмагнай, Э.Оюунзаяа, Г.Мөнхтуяа, С.Өлзиймаа багш нарын хамт оролцлоо.
Өдөрлөгийн хүрээнд оюутнуудын дунд “ХАВАР” сэдэвт гэрэл зургийн уралдаан, олс таталтын тэмцээн зохион байгуулагдсан.
ОЛС ТАТАЛТЫН ТЭМЦЭЭНД:
I байр: Хэвлэлийн график дизайны III ангийн оюутнууд
II байр: Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологийн II ангийн баг эзэллээ.
МӨН ЭНЭХҮҮ АЖЛЫН ХҮРЭЭНД:
2016 оны 04 сарын 27 ны өдөр 14:00 цагт ШУТИС-ийн Хичээлийн I байр III давхар “Урлаг заал ” - нд
14:00 – “ОЮУТНЫ ХӨГЖИЛ ТӨЛӨВШЛИЙН ХӨТӨЛБӨР” сэдэвт лекц
Б. Даваажав (ШУТИС, БУХС-ийн дэд профессор)
Д. Цогзолмаа (ШУТИС-ийн Оюутны хөгжил төлөвшлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн)
14:30 "УРЛАГИЙН ТУХАЙ ЖААХАН ЯРИЛЦЪЯ" сэдэвт лекц
А. Ганбаатар (СУИС, ДУДС, урлаг судлаач, философийн багш )
15:30 ШУТИС, ҮТС-ийн дизайны салбарын график дизайны оюутнуудын уран бүтээлийн үзэсгэлэн
Та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.
D-Art сэтгүүлийн редакци
ҮТС , Дизайны салбар
“ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙ БА ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
MNS ISO/IEC 17025:2018 Сургалт зохион байгууллаа
ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАВ.
АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БШСТ-ийн оюутнууд мэргэжлийн ном, судалгааны бүтээлийн сангийн ангилан ялгалт, цэгцлэлийн ажилд оролцлоо.