БуХС-ийн ахлах багш Ю.Болдбаатарын “АВРОРА-16” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 3-10-ны өдрүүдэд гарч байна. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ өчигдөр Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болж гэр бүл, хамт олон, найз нөхөд нь оролцлоо. Нээлтийн ажиллагааны үеэр Ю.Болдбаатар багшид ШУТИС-ийн ректорын зөвлөлөөс талархал ирүүлснийг Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв танилцуулж гардуулан өглөө. БуХС-ийн ахлах багш Ю.Болдбаатар нь Монгол Улсад гэрэл зургийн урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд өөрийн өвөрмөц өнгө төрх бүхий “АВРОРА-16” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж үзэгч олонд дэлгэн харуулж буй юм. Тус үзэсгэлэн энэ сарын 10-ны өдрийг хүртэл урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гаргах тул эрдэмтэн багш, оюутан залуучуудыг очиж үзэхийг урьж байна.

БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС СУРГУУЛИЙН АНГИ, ТАНХИМ, ЛАБОРАТОРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛЭЭ
ӨРӨӨНИЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТ ХИЙЛЭЭ
“Хүнсний аюулгүй байдал-Стандарт, чанарын баталгаа” эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо.
ХҮҮТ хөтөлбөрийн оюутнуудын “Танилцах аялал” аялал
2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дэлхийн багш нарын 59, Монголын багш нарын 31 дэх баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.