MNS ISO/IEC 17025:2018 Сургалт зохион байгууллаа
Nyamaa-Odser

ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Биотехнологи, шим судлалын тэнхимээс 2026 оны 5 сард Хүнсний чанар, аюулгүй байдал (ХЧАБ), микробиологийн хөтөлбөрийн 3-р ангийн оюутнуудад MNS ISO/IEC 17025:2018 “Сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг хоёр үе шаттайгаар буюу лекц болон дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд оюутнуудад лабораторийн чанарын удирдлагын тогтолцоо, сорилт болон шалгалт тохируулгын лабораторид тавигдах ерөнхий шаардлага, баримтжуулалтын тогтолцоо, хэмжилтийн үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах арга зүй зэрэг онолын мэдлэгийг олгохын зэрэгцээ практикт хэрэгжүүлэх ур чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглүүлсэн болно.

Дадлагын үе шатанд оюутнууд стандартын шаардлагыг лабораторийн үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх, чанарын баримт бичигтэй ажиллах, туршилтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг ойлгон хэрэгжүүлэх талаар бодит дадлага ажил гүйцэтгэн практик ур чадвараа хөгжүүллээ.

Энэхүү сургалт нь оюутнуудын мэргэжлийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхээс гадна хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай лабораторийн чанарын удирдлагын тогтолцооны талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх чадамжийг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Биотехнологи, шим судлалын тэнхим нь цаашид оюутнуудын мэргэжлийн ур чадвар, практик чадамжийг хөгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн мэдлэг, чадвар эзэмшүүлэх чиглэлээр ижил төрлийн сургалт, хөгжлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах болно.

 

Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны Сургууль

Биотехнологи, шим судлалын тэнхим