ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Биотехнологи, шим судлалын тэнхимээс 2026 оны 01-р сарын 20-нд Микробиологи, Биотехнологи хөтөлбөрийн оюутнуудад ажил олгогчтой уулзалт зохион байгуулсан болно. Энэхүү уулзалтад Ургамал хамгааллын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Нямсүрэн оролцож, хүрээлэнгийн үйл ажиллагаа болон микробиологич мэргэжлийн давуу тал, онцлог, энэхүү мэргэжлээр төгссөний дараа ажил дээр гардаг хүндрэл бэрхшээл, цаашид суралцах боломжууд, мэргэжлээ хэрхэн дээшлүүлэх, хувь хүний ур чадвараа яаж ахиулах зэрэг асуудлаар үнэтэй зөвлөлгөөг суралцаж буй ахлах курсын оюутнуудад өгч, тэдний сонирхсон асуудтанд ажил олгогчийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Үүнээс гадна микробиологи хөтөлбөрөөр төгсөөд, зэргээ ахиухан суралцаж буй оюутан, Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбооны дэргэдэх “Мэргэжлийн боловсролын сургууль”-ийн арга зүйч Д.Ганчимэг төгсөгчдөд ажил олгогчийн зүгээс тавьдаг шаардлагууд, хувь хүний зөөлөн ур чадвараа хөгжүүлэх, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлын хангахад микробиологич мэргэжилтний үүрэг, хариуцлагын талаар чөлөөт ярилцлага өрнүүлэн, тусгай хэрэгцээт хүмүүстэй ажиллахад тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө өгч, хамтран ажиллах саналыг тавьсан болно.

Г.Нямсүрэн /УХХ/

Д.Ганчимэг /МХҮХ/
ҮР ДҮН: Ахлах курсын оюутнуудад судалгааны сэдвийг зөв сонгох, удирдагч багшийн сонголт, микробиологийн туршилт судалгааг үнэн зөв хийх, судалгааны үр дүнг боловсруулах, олон нийтэд түгээх тал дээр ажил олгоч бөгөөд микробиологичийн зүгээс үнэтэй зөвлөлгөөг өгснөөр тэдгээрийг мэргэжлээрээ бахархан, цаашид тогтвор суурьшилтай ажиллахад үнэтэй зөвлөлгөө өглөө.
БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ХҮНС, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, ДИЗАЙНЫ СУРГУУЛЬ
АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БШСТ-ийн оюутнууд мэргэжлийн ном, судалгааны бүтээлийн сангийн ангилан ялгалт, цэгцлэлийн ажилд оролцлоо.
Хүнс үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.
УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2026 наадам амжилттай зохион байгуулагдлаа
Хувцас инженерчлэл-2025