“Оюутан цагийн шилдэг бүтээл-Орчлонд танигдах монгол бренд” уриатайгаар жил бүр явагддаг хувцас загварын уралдаан маань 17 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “Урлахуйн ертөнц - 2026” хувцас загварын уралдаан нь ШУТИС-ийн Хүнс Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны сургуулийн Хувцасны дизайн, Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт, Текстилийн инженерчлэл хөтөлбөрийн оюутнуудаас гадна зочин сургуулиуд болох СИТИ Их Сургууль, Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн Инженер Дизайн, Технологийн сургуулийн 120 оюутан, 28 коллекц, бүтээлээрээ оролцож, 5 номинацаар өрсөлдөж шилдэг бүтээлийн эздийг тодрууллаа.
Шүүгчээр
“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2026” хувцас загварын уралдааны шилдэг бүтээлийн эздээр
1. Ирээдүйн үндэсний брэнд загвар: СИТИ Их Сургуулийн Хувцас дизайны 3-р курсын "Deviant" хамтлаг
2. Шилдэг цогц (ансамбль) загвар: ШУТИС, ХХҮДС-ийн Хувцас дизайны 4-р курсын оюутан Д.Хүслэн
3. Уран сэтгэмжийн шилдэг загвар: ОУУИС, ИДТС-ийн Хувцас дизайны 3-р курсын оюутан Л.Хүслэн, Б.Номинжин
4. Материалын дизйны шинэлэг шийдэлтэй Sustainable загвар: ШУТИС, ХХҮДС-ийн Хувцас дизайны 4-р курсын оюутан Г.Аззаяа
5. Шилдэг зураг авалттай загвар: ШУТИС, ХХҮДС-ийн Хувцас дизайны 3-р курсын "Aura" хамтлаг
6. Шилдэг оюутан-загвар өмсөч эрэгтэй: ШУТИС, ХХҮДС-ийн Үйлдвэрлэлийн дизайны 4-р курсын оюутан Д.Энхзориг
7. Шилдэг оюутан-загвар өмсөч эмэгтэй: ШУТИС, ГУУС-ийн 4-р курсын оюутан Ө.Мишээл нар тодорлоо.
Шилдэг загвар өмсөгчдийг ШУТИС, ХХҮДС-аас зохион байгуулсан загвар өмсөгчийн 45 хоног сургалтанд хамрагдсан ШУТИС-ийн 45 эмэгтэй, 15 эрэгтэй загвар өмсөгчөөс шалгарууллаа. Энэ сургалтыг ивээн тэтгэж санхүүгийн тусламж үзүүлсэн ШУТИС-ийн Оюутны үйлчилгээний алба болон дарга Д.Цогзолмаад талархалаа.








Уралдааныг зохион байгуулсан Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны Сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн тэнхимийн багш нар, болон “INSPIRATION” хувцас загварын клуб, загвар өмсөгч оюутнууддаа сургуулийн захиргаа, оюутан залуусынхаа нэрийн өмнөөс талархалаа илэрхийлье.

АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БШСТ-ийн оюутнууд мэргэжлийн ном, судалгааны бүтээлийн сангийн ангилан ялгалт, цэгцлэлийн ажилд оролцлоо.
Хүнс үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.
УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2026 наадам амжилттай зохион байгуулагдлаа
Хувцас инженерчлэл-2025