Хувцас инженерчлэл-2025
Nyamaa-Odser

ХҮТИТ-ийн “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” хөтөлбөрийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  "Хувцас инженерчлэл-2025" өдөрлөг 2025 оны 11 сарын 29-ны өдөр ШУТИС-ын 8-р байранд зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн хүрээнд ХҮТИТ-ын тэнхмийн эрхлэгч М.Баяр, хөтөлбөрийн дэд профессор Д.Буяндэргэр хувцас үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, мэргэжлийн онцлог, тэнхмийн үйл ажиллагаа бүтэц бүрэлдэхүүний танилцуулга хийв. Хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнууд шинээр элсэн орсон оюутнуудтайгаа танилцаж мөн мэрэгжлийн ур чадвараараа уралдах бэсрэг уралдаан зохион байгуулж таван багт хуваагдаж хоорондоо өрсөлдлөө. Уралдааныг шүүхээр урилгаар хувцас үйлдвэрлэлийн салбартаа амжилттай ажиллаж байгаа хувцас дизайны төгсөгч Д.Пүрэвжаргал /"Ивээл" ХХК-д зохион бүтээгч дизайнер/, Б.Оюунгэрэл / "Говь" ХК-д зохион бүтээгч программист/ нар ажиллав.                  

  •  Б.Оюун-Эрдэнэ зөвлөх багштай ХҮТЗЗБ хөтөлбөрийн 1-р курс
  •  Р.Юмжирмаа зөвлөх багштай ХҮТЗЗБ хөтөлбөрийн 2-р курс
  • Д.Буяндэлгэр зөвлөх багштай ХҮТЗЗБ хөтөлбөрийн 3-р курс оюутнууд 5 багт хуваагдан гоёлын даашинз манеканд хийж өрсөлдөж 3-р баг тэргүүллээ. 

Төгсгөлд нь анги тус бүр хөнжөөнд тоглоом тоглож дурсамж бүтээлээ.