Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цинхуа их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Чиөу Юн тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчлан, 2026 оны 5 дугаар сарын 01-ны өдөр Төрийн ордонд Боловсролын Сайд, их сургуулиудын удирдлагууд, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Уулзалтаар хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, профессор багш, оюутны солилцоог тогтмолжуулах, хамтарсан зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлэх, технологи дамжуулалтын олон институтийн сүлжээ бий болгох, хоёр улсын боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбар дахь урт хугацааны хамтын ажиллагааг институтийн түвшинд бэхжүүлэх асуудлуудыг хэлэлцэв.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Цинхуа их сургуулийн мембраны биологийн улсын түлхүүр лаборатори хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичигт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг болон Цинхуа их сургуулийн Мембраны биологийн улсын түлхүүр лабораторийн захирал Ли Юу нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд багш болон зочин судлаачид солилцох, оюутан, залуу судлаачдын солилцоог дэмжих, хамтарсан судалгаа хийх, урт хугацааны хамтарсан судалгааг дэмжих зорилгоор хамтарсан судалгааны платформ, лаборатори, туршилтын бааз байгуулах, хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ШУТИС-ийн Ректор Т.Намнангаар ахлуулсан ажлын хэсэг Цинхуа их сургууль, TusPark-д албан айлчлал хийж, их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
БНХАУ-ын Цинхуа их сургууль нь инженерчлэл, технологи, эдийн засаг, удирдлага, амьдралын ухаан, анагаах ухааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд олон улсын нэр хүндтэй зэрэглэлүүдэд тогтмол эхний 10–20-д багтдаг Азийн шилдэг их сургуулиудын нэг юм.
“ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙ БА ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
MNS ISO/IEC 17025:2018 Сургалт зохион байгууллаа
ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАВ.
АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БШСТ-ийн оюутнууд мэргэжлийн ном, судалгааны бүтээлийн сангийн ангилан ялгалт, цэгцлэлийн ажилд оролцлоо.