Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны сургуулийн Биотехнологи, шим судлалын тэнхимээс зохион байгуулсан “Биотехнологи бидний амьдралд–2026” оюутны эрдэм шинжилгээний хурал 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр амжилттай боллоо.


Тус хуралд ШУТИС, МУИС, ХААИС, Этүгэн их сургууль зэрэг их, дээд сургуулиудын оюутан, судлаачид оролцож, биотехнологи, микробиологийн чиглэлээр хийсэн судалгааны ажлуудаа танилцуулж, санал солилцов. Энэ удаагийн хурал нь залуу судлаачдыг дэмжих, шинжлэх ухааны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэсэн онцлогтой байв.
Хурлыг ШУТИС-ийн ХХҮДС-ийн сургалт, чанарын албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор П.Булга нээж, хурлын үйл ажиллагааг ахлах багш, доктор (Ph.D) Д.Дөлгөөн чиглүүлэн явууллаа.
Хурлын үеэр байгаль, хүнс, микробиологийн чиглэлийн олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдсэн юм. Тухайлбал, С.Анужингийн “Биотехнологийн аргаар үржүүлсэн Махирсын (Lycium) төрлийн бичил ургамалд үзүүлэх стрессийн нөлөө”, Ж.Шинэ-Эрдэнийн “Швицийн бор үүлдрийн үхрийн шинэхэн хөврөлийг шилжүүлэн суулгасан дүн”, У.Хулангийн “Муркрофтын жигд (Elaeagnus moorcroftii) ургамлын эдийн өсгөвөр, фитохимийн судалгаа” зэрэг судалгааны ажлууд оролцогчдын анхаарлыг татлаа. Мөн магистрын түвшний судалгаанаас Б.Пүрэвдуламын “Улаан модот яшил (Rhamnus erythroxylum)-ын филогенетик анализ” илтгэл өндөр үнэлгээ авсан байна.
Энэ жилийн хурлын онцлог нь оролцогчдын тоо, чанараар онцлог байлаа. Нийт 23 бакалавр оюутны өгүүлэл ирснээс 8 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлсэн бол магистрын түвшинд 4 өгүүлэл ирснээс 3 илтгэлийг хэлэлцүүлсэн байна.
Илтгэлүүдийг шинжлэх ухааны үндэслэл, шинэлэг санаа, практик ач холбогдол, илтгэх ур чадвар зэрэг шалгуураар үнэлж, шүүгчдийн бүрэлдэхүүнд доктор (Ph.D), дэд профессор Ц.Энхтуул, доктор (Ph.D) Г.Төрмөнх, УГТХүрээлэнгийн чанарын менежер доктор (Ph.D) Б.Эрдэнэтуяа нар ажилласан байна.
Шалгаруулалтын дүнгээр дараах оролцогчид тэргүүллээ:
Бакалаврын ангилалд:
Магистрын ангилалд:
Мөн хурлын хүрээнд “Биотехнологийн орчин үеийн технологи, хэрэглээ” сэдэвт уригдсан илтгэлийг ахлах багш Д.Дөлгөөн танилцуулж, оролцогчдод салбарын хөгжлийн чиг хандлага, шинэ боломжуудын талаар мэдээлэл өгсөн юм.
Энэхүү хурал нь оюутнуудын судалгааны ажлыг бодитоор үнэлж, эрдэм шинжилгээний орчинд туршлага хуримтлуулах боломж олгосноос гадна их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу судлаачдыг дэмжих чухал арга хэмжээ болсныг зохион байгуулагчид онцолж байна.
“Биотехнологи бидний амьдралд” ЕБС-ийн сурагчдын цахим уралдаанд Тэргүүн байр эзэлсэн Коэсен ТК-ийн сурагчид хүрэлцэн ирж шагналаа гардан авлаа.


“ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙ БА ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
MNS ISO/IEC 17025:2018 Сургалт зохион байгууллаа
ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАВ.
АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БШСТ-ийн оюутнууд мэргэжлийн ном, судалгааны бүтээлийн сангийн ангилан ялгалт, цэгцлэлийн ажилд оролцлоо.