ВИТАФИК ХК-ийн Үйл ажиллагаатай танилцлаа.
Nyamaa-Odser

2026 оны 04 дүгээр сарын 30-ны Баасан гариг ШУТИС-Хүнс Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургуулийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн профессор Я.Алтанцэцэг, Багш Ц.Минжмаа, Чанарын менежер У.Батчулуун, Хүнс үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийн 2 дугаар курсын 10 гаруй оюутан ВИТАФИТ ХК-ийн Ундаа шүүсний үйлдвэр болон сүүний үйлдвэрийн үндсэн шат дамжлага, түүхий эд хүлээн авах, хадгалалт, боловсруулах технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, чанарын хяналтын тогтолцоотой дэлгэрэнгүй танилцав. Түүнчлэн HACCP тогтолцооны хэрэгжилт, дотоод хяналтын зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, орчин үеийн технологийн шийдлүүдийн талаар мэдээлэл авлаа. үйл ажиллагаатай танилцав. 

Энэхүү танилцах аялалын зорилго нь профессор, багш, ажилчдыг хүнсний үйлдвэрлэлийн бодит үйл ажиллагаатай танилцуулах, үйлдвэрлэлийн технологийн шат дамжлага, чанар, аюулгүй байдлын менежмент, шинэ техник, тоног төхөөрөмжийн хэрэглээг судлах, улмаар сургалт, судалгааны ажлын уялдааг сайжруулахад оршино.

Тус үйлдвэрийн зүгээс цаашид манай сургуультай сургалт, дадлага, судалгааны чиглэлээр нягт хамтран ажиллах санал тавьсан нь их сургууль–аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит боломжийг бүрдүүлж байна.