2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хүнс Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль "АЖИЛ ОЛГОГЧДЫН НЭГДСЭН УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ" арга хэмжээг зохион байгууллаа. Өдөрлөг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны 11:00-16:00 цагийн хооронд ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 3 давхарт болов.

Тус Өдөрлөгт “Талх чихэр” ХК, “Мах Импекс” ХК, “Өв соёл” ХХК, "Хиам Консервны Үйлдвэр" ХХК, “Милл хаус” ХХК, "Шангри-Ла Улаанбаатар" ХХК, Юнайтед АЙ ДИ компани, "Skytel" ХК зэрэг 8 үйлдвэр, аж ахуй нэгж, байгууллага оролцож өөрсдийн компанийг суртачилан, ажлын байраа танилцууллаа. Мөн өөрсдийн үйлдвэрийн танилцуулга хийж, шинэ нэрийн бүтээгдэхүүнээ амтлуулав. Хүнсний ижненерчлэлийн тэнхим, Биотехнологи, шим судлалын тэнхим, Дизайны тэнхим, Хөнгөн үйлдвэрлэл технологи инженерчлэлийн тэнхимийн төгсөх курсын 100 гаруй оюутнууд идэвхтэй оролцлоо.


Өдөрлөгөөр Хүнс үйлдвэрлэлийн технологи, Хэвлэл медиа үйлдвэрлэлийн технологи, График дизайн хөтөлбөрийн төгсөх курсын оюутнуудтай уулзалт хийж ажлын онцлог, карьер өсөх боломжийн талаар сонирхолтой ярилцлага өрнүүлэв.

ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦЛОО
СУРГАЛТ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ БОЛОН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨРӨӨГ ТОХИЖУУЛАВ
“АРГА БИЛЭГ” КЛУБЫН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ОЮУТНЫ IB КЛУБЫН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ
“АРГА БИЛЭГ” БОЛОН “IB” КЛУБҮҮД ХАМТРАН ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ АЯЛАЛ, САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА