2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ШУТИС-ийн Хүнсний чанар, аюулгүй байдлын хөтөлбөрийн 1, 2-р ангийн нийт 27 оюутанд зориулсан төгсөгчийн туршлага хуваалцах чөлөөт ярилцлага амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уулзалтад Хан Монгол Ерөнхий боловсролын сургуульд багшилж буй төгсөгч Д.Түвшинтөгс оролцож, өөрийн суралцсан туршлага, гадаадын их сургуулиудад суралцсан замнал, тэтгэлэгээр суралцах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюутнуудтай нээлттэй ярилцлага өрнүүлэв.


Тэрээр ШУТИС-д “Хүнсний менежмент” (2016–2021), “Хүнсний микробиологи” (2018–2022) чиглэлээр суралцсанаас гадна:
зэрэг олон улсын боловсрол, туршлагыг хуримтлуулсан байна.
Уулзалтын үеэр оюутнууд гадаадад суралцах бэлтгэл, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, хэлний болон мэргэжлийн ур чадвараа хэрхэн хөгжүүлэх талаар сонирхсон асуултуудад хариулт авч, үнэ цэнэтэй зөвлөгөө мэдээлэл авсан юм.
Энэхүү үйл ажиллагаа нь оюутнуудын мэргэжлийн чиг баримжааг тодорхойлох, олон улсын боловсрол эзэмших сонирхлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Биотехнологи шим судлалын тэнхим
“Арга билиг” клуб
“ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙ БА ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
MNS ISO/IEC 17025:2018 Сургалт зохион байгууллаа
ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАВ.
АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БШСТ-ийн оюутнууд мэргэжлийн ном, судалгааны бүтээлийн сангийн ангилан ялгалт, цэгцлэлийн ажилд оролцлоо.