Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль “Дүүрэн Фүүд” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан албан ёсоор гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь “Дүүрэн Фүүд” ХХК-ийн нийгмийн хариуцлага, хүний нөөцийн хөгжил, салбарын ирээдүйн хөгжилд чиглэсэн бодлогын хүрээнд хэрэгжиж буй бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн онцлох ажлуудын нэг болж байна.

Хамтын ажиллагаанд хүрээнд талууд судалгаа, шинжилгээний хамтарсан ажил хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, цалинтай оюутны хөтөлбөр болон оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, оюутнуудад зориулсан нээлттэй эвент, арга хэмжээ зохион байгуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо.


Түүнчлэн их сургууль–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлж, оюутнуудыг бодит үйлдвэрлэлийн орчинд суралцаж, дадлагажих боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ салбарын хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, инновац, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Мөн энэхүү хамтын ажиллагаа нь түргэн хоол үйлдвэрлэлийн салбарт Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй их сургууль, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны томоохон жишээ болж байгаагаараа онцлог юм.
Үндэсний ууган үйлдвэр “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Зэргийн бус сургалтанд хамрагдав.
Төгсөгчийн туршлага хуваалцах уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
“Дүүрэн Фүүд” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ АЖЛЫГ ЯВУУЛАВ